BTS хамтлагийхад цэрэгт явснаас хойш “Spring Day” дуу нь Billboard-ийг тэргүүлж эхэллээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-20

“Spring Day” дуу нь гарснаасаа хойш бараг долоон жилийн дараа Billboard-ийн дижитал дууны жагсаалтыг дахин тэргүүлж эхэллээ.  

Өнгөрсөн долоо хоногт BTS-ийн үлдсэн гишүүд болох RM, V, Jimin, Jungkook нар цэрэгт татагдсан билээ. Үүнтэй холбогдуулан тэдний шүтэн бишрэгчид эл дууг дахин сонсож эхэлжээ. “Spring Day” нь 2017 онд цацагдсан ба санаж, үгүйлсэн утгатай дуу юм. Мөн АНУ-ын iTunes чартад тэргүүлж байгаа аж. 

Тус дуунаас гадна BTS-ийн өөр хэд хэдэн дуу дэлхийн дижитал дууны жагсаалтад дахин ороод байгаа юм. Үүнд “Outro: Tear” – 2р байр, “No More Dream” – 6р байр, “Louder Than Bombs” – 8р байранд оржээ. 

Эх  сурвалж: Soompi 

#мэдээ