
![]()
“Avatar” цувралын эхний хоёр кино ч мөн Зул сарын өмнө тийм ч өндөр нээлт хийж байгаагүй ч эцэстээ дэлхий даяар бүх цаг үеийн хамгийн их орлого олсон №1, №3 кинонууд болсон. Харин дэлхийн хэмжээнд “Avatar: Fire and Ash” $345 саяын орлогоор 2025 оны хоёр дахь хамгийн их орлоготой кионны нээлт боллоо.
20th Century болон Disney-гээс гаргасан Avatar: Fire And Ash дэлхий даяар нээлтийн амралтын өдрөөрөө $345 саяын орлого олж, Disney-ийн Zootopia 2-ын дараа бичигдэх 2025 оны Холливудын хоёр дахь хамгийн их орлоготой киноны нээлт боллоо.
Fire and Ash нь 2022 онд гарсан Avatar: The Way of Water-ийн $441.6 саяын нээлтийг гүйцэхээр хүлээгдээгүй ч уналт нь таамагласнаас арай илүү байв. Ялангуяа нэг гэнэтийн зүйл нь Хойд Америкт ердөө $88 саяын орлогоор хүлээлтийн доод түвшинд байв.
![]()
2009 онд анхны Avatar кино $77 саяын орлоготойгоор нээлтээ хийхэд өртөгтэйгээ харьцуулахад ихээхэн шүүмжлэл дагуулж байсан ч удалгүй эрчээ авч, дэлхий даяар нийт $2.97 тэрбум олж, бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино болсон.
Гадаад зах зээлийн хувьд Fire and Ash нь англи хэлтэй орнууд, Европоор зогсохгүй Азид ч өндөр үзүүлэлттэй байлаа.
Эх сурвалж: Hollywood Reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!