ФОТО: Эд Шираны ХӨГЖИЛТЭЙ БИЕ ХАМГААЛАГЧИЙН инстаграм постууд


Дуучин Эд Ширан түр хугацаанд хувийн бие хамгаалагчгүй байсан нь түүний шүтэн бишрэгчдийн санааг ихээхэн зовоожээ. Иймд тэрээр шинэ би хамгаалагчаараа Кэв (Kev) хэмээх нэгэн залууг томилжээ. Алдарт дуучинтай бүхэл аялан тоглолтын үеэр түүний дэргэд байж аюулгүй байдлыг хамгаалагч залуу маань инстаграм хаягаа саяхан нээсэн бөгөөд өөрийн инстаграм хаягаар олны анхаарлыг сүүлийн үед ихэд татаад байна.

Тэрээр саяхан анхны зургаа нийтэлсэн даруйдаа 270 мянган дагагчтай болжээ. Түүний постууд ихэвчлэн Эдтэй хамт байх үеийн хөгжилтэй, сонирхолтой зургуудаас бүрддэг аж.

Ингээд хөгжилтэй Кэвийн сонирхолтой зургуудаас хүргэж байна. wink

Түүний инстаграмдаа хийсэн зургууд нь Эдээс хөндий биш илүү дотно гэдгийг илтгэнэ


Огтхон ч эмээх зүйлгүйгээр хошигнож чаддаг нэгэн гэдгээ тэрээр энэ зургаар баталсан юм. Зургийн тайлбартаа тэрээр “Тэр үргэлж идэж, би түүнийг үргэлж хардаг” хэмээжээ.


“Эд шиг болмоор байна” гэсэн тайлбартай энэхүү зургаа анх нийтэлсэн даруйдаа 270 000 дагагчтай болсон юм.


Тэдний харилцаа дарга цэрэг гэхээс илүүтэйгээр дотно нөхөрлөлийг илүүд үздэг бололтой.


Эдийн клипний зураг авалтийн үеэр ч мөн тэр хамт байдаг



Тэр яг л түүний аав шиг байдаг



250 000 дагагчтай болсноо тэмдэглэж буй Кэв ба баярыг нь хуваалцаж буй Эд



Сайн анзаарвал Кэв нийтэлсэн ихэнх зургийнхаа доор #imthedady гэж бичдэг ажээ.



Хамт байхдаа тэр хоёр зүгээр суудаггүй бололтой.

Хэрвээ та бүхэн түүний илүү их хөгжилтэй зургуудийг үзмээр байвал түүний ИНСТАГРАМ хаягаар зочлоорой.

#Social #Instagram