ЗАХИДАЛ: Би ЭЕШ-даа ач холбогдол өгөхөө больчихлоо


ССҮТөв | YOLO.MN
2017-04-19

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ах эгч нарт маань санаа тавиад байдаг байсан ч намайг үл тоогоод байх юм

Сайн байна уу? Энэ жил төгсөх анги одоо л хүч чармайлтаа гаргах үе. Гэвч гэрийнхэн маань энэ чухал үеийг минь үл тоож байгаа мэт байдал ажиглагдаад байх юм. Бүгд л өмнөх ах эгч нарын үед орчиныг нь бүрдүүлээд л одоо ЭЕШ өгөх гэж байгаа юм чинь гээд ихэд санаа тавиад байдаг байсан ч намайг төгсөх болсон чинь нэг их анхаарч тоохгүй “за чи болно биз” гэх мэт үл ойшоосон хандлагатай байх юм. Үүнийг нь бодохоор өөрөө ч ЭЕШ-даа ач холбогдол өгөхөө больчихлоо. Одоо яах ёстой вэ.


ЗӨВЛӨГӨӨ: Шалгалтын дүн бол насан туршийнх юм шүү

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. ЭЕШ бол чиний цаашдын мэргэжил, амьдралын хэв маягаа тодорхойлох хамгийн чухал шалгалт. Чи ч үүнийг сайн ойлгож, мэдэж байгаа гэж бодож байна.

Гэрийнхэндээ анхаарал хандуулахгүй байгаад нь гомдож байгааг чинь ойлгож байна. Гэхдээ энэ гомдол бол түр зуурынх. Харин шалгалтын дүн бол насан туршийнх юм шүү. Тиймээс гэрийнхэндээ гомдож шалгалтдаа бэлдмээргүй санагдаад байвал дээрх үгийг өөртөө хэлж өөрийгөө сэдэлжүүлж байгаарай. Магадгүй чамайг ямар их хичээж, шалгалтдаа ач холбогдол өгч байгааг гэрийнхэн тань хараад нэгийг бодож хоёрыг тунгаах болов уу. Элсэлтийн ерөнхий шалгалтад нь амжилт хүсье!

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson #Problem