

БНСВУ-ын Хо Ши Мин хотод 12 сарын 12-14-ний хооронд Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” боллоо.
Тус тэмцээнд Монгол, Австрали, Герман, Турк, Араб, Солонгос, Энэтхэг, Орос, Вьетнам зэрэг 15 орны 169 тамирчид 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 37 тамирчин ОУ-ын шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл буюу нийт 66 медаль, 10 цомын эзэд болж багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авлаа.
Багийн төрөл
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Олон Улсын Их Мастер О.Наранзул тэргүүлж "2025 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА" боллоо.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!