Хэн ч чиний зөвшөөрөлгүйгээр зургийг чинь нийтлэх эрхгүй


Б.Азбаяр | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол Улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл нь өсөн нэмэгдэж байна. Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлд юу орох вэ?

  • Зураг, видео ашиглан дарамтлах
  • Худал мэдээлэл тархаах
  • AI ашиглан зөвшөөрөлгүй контент бүтээх

Хэн ч чиний зөвшөөрөлгүйгээр зургийг чинь нийтэлж, ашиглах эрхгүй. Романтик харилцаанд өөрийн "нандин" зургаа хуваалцах нь хэвийн мэт санагдаж болох ч хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ийм зургууд ихэвчлэн дарамтлах, хянах, хүчирхийлэх зорилгоор ашиглагддаг гэдгийг санаарай.

Цахим орчинд дарамт, заналхийлэлтэй тулгарсан үедээ асран хамгаалагчдаа хандах нь хамгийн чухал.

Онлайн дарамт,заналхийлэл, хүчирхийлэл ХЭЗЭЭ Ч чиний буруу биш. Онлайн дарамт шахалт заналхийллийг үл тоомсорлож болохгүй. Сэжигтэй хүмүүсийг блок хийж, мэдээлж, итгэдэг хүндээ хуваалцаарай.

Тусламж хүсэж 108, 102 руу залгаарай.

ЦАХИМ ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААР ЗАРИМ СУДАЛГААТАЙ ТАНИЛЦЪЯ

Монгол дахь нөхцөл байдлыг 2024 оны судалгаагаар харвал:

  • Монгол залуучуудын 51.3 хувь нь онлайн доромжлол зэрэг цахим дээрэлхэлтэд, 5 хувь нь онлайн бэлгийн дарамтад өртсөн.
  • 2020 оны судалгаагаар эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдээ цахимд аюулгүй гэж үздэг бол хүүхдүүдийн 87 хувь нь цахимд заналхийлэлд өртсөн гэж мэдээлсэн. Тэдгээр аюулын 57 хувь нь үе тэнгийнхнээс ирсэн заналхийлэл байна. 
  • 18-64 насны иргэдийн 17 хувь нь цахим орчинд танихгүй хүнээс заналхийлэл, айлган сүрдүүлсэн мессеж авсан гэжээ. 

Дэлхий даяар эмэгтэйчүүдийн 38 хувь нь цахим хүчирхийлэлд өртөж байсан.

  • 65 хувь нь цахим хүчирхийлэлд өртөж байсан бусад эмэгтэйчүүдийн талаар сонсож байсан. 
  • 85 хувь нь дотно таньдаг болон ойр дотны хүрээллээс гадуурх бусад эмэгтэйчүүдийн эсрэг онлайн хүчирхийллийг гэрчилсэн байна. 
  • Ази, Номхон далайн бүс нутгийн эмэгтэйчүүдийн 88 хувь нь онлайн хүчирхийллийн дор ямар нэг хэлбэрээр өртсөн гэх судалгаа мөн бий.

ЭЕРЭГ ЗҮЙЛСЭД НАЙЗУУДАА ДЭМЖИЖ, БУРУУ ЗҮЙЛИЙГ ЭСЭРГҮҮЦДЭГ БАЙГААРАЙ.

ЦАХИМ ОРЧИНД ЗӨВ ХАНДЛАГЫГ ХАМТДАА БҮТЭЭЖ, ХҮН БҮРД АЮУЛГҮЙ ОРЧИН БИЙ БОЛГОЁ.

#мэдээ