Кино жагсаалтыг тэргүүлж буй “THE MEG” КИНОНЫ ТАЛААР


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-08-18

Агуй шиг том амаа ангайсан, араа шүд нь ярзайсан, 75 метр урттай махчин аварга загастай халз тулж байна гээд төсөөл дөө. Ар нуруугаар өөрийн эрхгүй хүйт оргиж, жихүүдэс төрнө. Бодохоос ч аймаар... Гэхдээ адал явдалд дуртай эрхэм үзэгч та ийм амьд, бодит мэт мэдрэмжийг авахыг хүсч байвал одоохон кино театр руу яв гэж зөвлөе.

Кино сонирхогчдын хувьд энэ зуны томоохон хүлээлт энэ 7 хоногт ийнхүү эцэс боллоо. Асар том амьтан далайн гүнд шумбаж, Номхон Далайн ёроол дахь багийн гишүүдийг тахир дутуу болгодог. Хуайс Тейлорыг аврах ажилчид амь үрэгдэж, цаг хугацаа өнгөрөх тусам хөлөг онгоц болон далайд үл мэдэгдэх аюулууд заналхийлнэ. Энэ бүхний цаана аварга том Мегалодон хэмээх махчин загас байх болно.

Энэхүү киног 1997 онд гарч байсан ижил нэрт зохиолоос сэдэвлэжээ. Тус адал явдалт кино нь 178 сая ам.доллараар бүтэж, нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо олон улсын зах зээлээс 157 сая ам.долларыг олж Box office-ийн тэргүүн байрыг эзлээд байна. Кино 113 минут үргэлжлэх бөгөөд нэг хором ч таныг уйдаахгүй.

Making movie- The meg

#MovieBox