“Prada” групп “Versace” брэндийг худалдан авснаа зарлалаа


Т.Номин | YOLO.MN
2025-12-03

Италийн тансаг загварын салбарын томоохон тоглогч “Prada” групп АНУ-ын “Capri Holdings” компаниас “Versace” брэндийг 1.3 тэрбум еврогоор /1.51 тэрбум ам.доллар/ худалдан авснаа зарлалаа. Энэхүү хэлцэлд дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан бөгөөд олон жилийн турш хүсэж байсан стратегийн худалдан авалт гэж “Prada”-гийн удирдлагууд онцолжээ.

Ингэснээр Жанни Версачегийн үүсгэн байгуулсан “Versace” брэнд “Prada” болон “Miu Miu”-гийн хажууд группийн гол брэнд болж, Италийн загварын салбарт томоохон өөрчлөлт болж байна.

#Prada #Versace