

33 настай дуучин Майли Сайрус бөмбөрчин, продюсер, хөгжмийн зохиолч Макс Морандотой сүй тавьсан бөгөөд тэр арванхоёрдугаар сарын 1-нд Лос Анжелест болсон Avatar: Fire and Ash киноны дэлхийн нээлтийн үеэр сүйн бөгжөө анх олон нийтэд харуулжээ.
Хосууд улаан хивсэн дээр хамт гарч ирэх үеэр Сайрус зүүн гараа Морандогийн цээжин дээр тавин бөгжөө гайхуулжээ.
Сайрус болон Морандо нар анх 2021 оны арванхоёрдугаар сард Майлигийн шинэ жилийн тусгай шоун дээр тайзны ард ойр дотно байгаагаар харагдаж хайр дурлалын цуурхал дэгдсэн.
Хэдэн сарын дараа, 2022 оны дөрөвдүгээр сард, Холливудад халуухан үнсэлцэж харагдсанаар харилцаагаа баталгаажуулсан гэж үздэг.
2023 онд British Vogue-д өгсөн ярилцлагадаа Сайрус тэдний анхны болзоог “blind date” байсан гэжээ. “Надад бол үнэхээр blind байсан, харин түүнд бол үгүй” гэжээ.
Түүний найз залуу 6 насаар дүү бөгөөд насны зөрүү хүмүүсийн сонирхлыг татдаг. Сайрус 2024 оны арваннэгдүгээр сард Harper’s Bazaar-д өгсөн ярилцлагадаа энэ талаар: “Бид амьдралыг хэт сүржин авч үздэггүй учраас маш сайн зохицдог” гэж хэлжээ.
Морандо Майлигийн 2023 онд гарсан "Endless Summer Vacation" цомгийн хоёр дуун дээр продюсер, хөгжмийн зохиолчоор хамтран ажилласан. Үүгээр зогсохгүй, Майлигийн "Something Beautiful" цомгийн хэд хэдэн дууг продюсерлэсэн. Мөн “Something Beautiful”-ийг Майлитэй хамтран бичсэн юм.
Сайрус 2024 оны Грэммигийн “Record of the Year” шагнал авахдаа тайзан дээр Морандод дэмжлэг үзүүлсэнд нь талархсанаа илэрхийлж байжээ.
Майли Сайрус 2018–2019 онд жүжигчин Лиам Хемсворттой гэрлэж байсан бөгөөд түүнээс хойш анх удаа сүй тавьж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!