CORTIS хамтлагийн Жеймсийн “dirty blond” үс олны анхаарлыг татлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Арваннэгдүгээр сарын 18-нд Сөүл Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон БНСУ болон Гана улсын хөлбөмбөгийн шигшээ багуудын олон улсын тэмцээний завсарлага шоуны үеэр CORTIS хамтлаг тоглолтоо үзүүлэв.

CORTIS-ийн таван гишүүн энэ өдөр БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсдөг курткатай ижил загварын хүрэм өмсөн гарч ирснээр яг л хөлбөмбөгчин залуус мэт харагдав. Тэд анхны цомгийнхоо “What You Want”, “GO!” дуунуудыг дууллаа.

Тоглолтын дараа Жеймсийн “dirty blond” шаргалдуу шинэ үсний засалт нь сошиал сүлжээнд маш их хандалтыг авав.

“Би өнөө хүртэл Жеймс эрлийз биш гэдэгт итгэж чаддаггүй. Цэвэр Азийн угсаатан мөртлөө яаж ийм барууны vibes өгөөд байна аа?”

“Тэр үнэхээр Герман хүн шиг харагдаж байна.”

“Удамд нь баруун цустай хүн огт байхгүй гэж үү?”

“Үнэхээр ‘Twilight’ vibe авч байна.”

“Энэ look-ийг бүтээсэн гол зүйл нь dirty blond үс байна.”

“Удам судрын хаа нэгтээ цагаан хүн байгаа гэдэгт би мөрийцөхөд бэлэн байна.”

“OMG, яг вампир шиг энерги авч байна, үнэхээр аюултай.”

Ташрамд дуулгахад CORTIS нь:

  • 11-р сарын 28–29-нд болох ‘2025 MAMA Awards’,
  • 12-р сарын 6-нд болох ‘10 жилийн ойн Asia Artist Awards’,
  • 12-р сарын 25-нд болох ‘2025 SBS Gayo Daejeon’ зэрэг олон арга хэмжээнд оролцохдоо бэлтгэж байна.

 

#CORTIS