“БИ+Д ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ!!!" зурагт хуудасны үзэсгэлэнгийн нээлт МАРГААШ болно


Үжин | YOLO.MN
2018-03-29

LEAD U.S Exchange 2017 хөтөлбөрийн "Байгаль орчин, хотжилт"-ын баг болон "Бид Монгол Агуулга" ТББ, "Монголын Маркетингийн Холбоо" ТББ хамтран хэрэгжүүлж буй "БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!" төслийн үзэсгэлэнгийн нээлт маргааш 11:00 цагт Шангри-Ла Худалдааны Төвийн нэгдүгээр давхарт болно.

Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны төрөл бүрийн асуудлуудыг бүтээлчээр хэрхэн графикаар дүрслэн бүтээснийг та бүхэн ирж сонирхох боломжтой аж. График дизайнерууд, төрөл бүрийн мэргэжлийн залуус байгаль орчны асуудалд төвлөрөн анх удаа ийнхүү бүтээлийн, тэр дундаа сэдэвчилсэн зураг хуудсуудаар дагнан үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ аж.

Үзэсгэлэн 2018 оны 03-р сарын 30-ны өдрийн 18:00 цагаас эхлэн Шангри-Ла Худалдааны Төвийн нэгдүгээр давхарт олон нийтэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ дэлгэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.

#Lead U.S Exchange #Event