Дуучин Тэйлор Свифт NFL-ийн тамирчин Жэйсон Келситэй болзож байгаа юу?


Сондор | YOLO.MN
2023-09-16

Алдарт дуучин Тэйлор Свифт NFL-ийн тамирчин Жэйсон Келситэй болзож байгаа гэх цуу яриа барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татаад буй.

33 настай Трэвис Майкл Келс бол Канзас Сити багийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) Америкийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин юм.

Харин тэднийг болзож буй талаар тамирчны ах мөн хөлбөмбөгчин Жейсон Келсигээс сэтгүүлч тодруулахад "Би эдгээр цуу яриаг харсан. Би тайлбар өгөх боломжгүй. Юу болоод байгааг мэдэх юм алга. Трэвист хөгжилтэй байгаа байх, хэн нь хэнтэйгээ болзож байгаа нь цаг хугацааны аясаар мэдэгдэх байх" гэжээ.

Сонирхуулахад Келси 2017 оноос 2022 оны хооронд сошиал инфлюсер Кайла Никольтой үерхэж байснаас өөр олон нийтэд ил харилцаа байхгүй юм.

Эх сурвалж: People, CNN

 

#мэдээ