
Хөгжмийн ертөнцийн супер од дуучин Кэти Пэрри 1984 оны аравдугаар сарын 25-ны өдөр мэндэлсэн бөгөөд өдгөө 33 настай. Та бүхэн түүнийг "I Kissed a Girl," "Teenage Dream," "Firework," "Roar", "Chained to the Rhythm" зэрэг хит дуунуудаар нь сайн мэдэх байх.

Тэрээр багадаа сүмийн дуулаачдын дугуйлангийн найрал дууны ангид суралцдаг байжээ. Учир нь түүний аав ээж хоёулаа итгэгч бөгөөд сүмийн пасторууд юм. Тэд Пэрриг сүмийн дуу дуулахад нь дуртай байсан ба рок болон бусад алдартай хөгжмийн урсгалуудыг сонсохыг нь хориглож байжээ.
Хэдийгээр итгэгчдийн гэр бүлд мэндэлсэн ч тэрээр даруу дөлгөөн охин байгаагүй гэлтэй. Учир нь нэгэн ярилцлагынхаа үеэр өөрийгөө “Би заримдаа гудамжны залуусаас доор байдаг байлаа. Эрчүүдтэй зодолдож, тэднийг яахыг нь харах дуртай байсан” хэмээн дурсчээ.
Тэр нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Түүний гэр бүл тийм ч баян тансаг амьдралтай байгаагүй аж. Аав ээжийнх нь сүмд цуглардаг итгэгчдийг хоол ундтай байлгахын тулд тэдний гэр бүлийнхэн улсаас ядуу хүмүүст өгдөг тэтгэмж, хоол хүнсээр амьдарлаа залгуулдаг байсан үе ч бий гэнэ.
Тэрээр 13 насныхаа төрсөн өдрөөр анх гитартай болсноор дуу зохиож олны өмнө толилуулж эхэлжээ. Мөн энэ үедээ “Katy Hudson” нэртэй анхны цомгоо гаргаж байсан ба тус цомог нь Христийн шашны итгэл үнэмшлийг илэрхийлсэн рок урсгалын дуунуудаас бүтэж байжээ.
Харин албан ёсоор дуучны гараагаа эхлүүлснээс хойш гаргасан анхны цомог нь "One Of The Boys" юм.
Одоогийн байдлаар Америкийн хөгжмийн наадам буюу "American Music Award"-аас нийт таван удаа, "BRIT Award" буюу Британы хөгжмийн наадмаас нэг гэх мэт хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудаас одоогийн байдлаар тус тус 88 удаа шагнал хүртээд байгаа аж.
"I kissed a girl" нэртэй дуугаа өөрөө бичиж байсан ба энэ нь түүний анхны хит дуу болж урлагийн ертөнцийг эзэгнэх эхлэл нь болсон байна. Энэ цаг үед түүнийг Бритни Спирсийн халааг залгах Попын гүнж хэмээн хүмүүс тодорхойлох болсон.
Гэвч энэ дууны үгсийг итгэгч аав ээж нь сайнаар таашаагаагүй нь ойлгомжтой. Гэсэн ч энэ дуу түүний ирээдүйд од болон гялалзах эхлэлийг нь тавьж чадсан юм.

ТҮҮНИЙ ХАЙР ДУРЛАЛЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД




ТҮҮНИЙ ТУХАЙ ФАКТУУД:
ГАРГАСАН ЦОМГУУД:





ТҮҮНИЙ ХУВЦАСЛАЛТЫГ СОНЖВОЛ…
Гэхдээ түүний хувцаслалт, үс засалт, стиль имижийг яг тийм гэхийн аргагүй, үргэлж л хувьсан өөрчлөгдөж байдаг билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!