

Алекс Симпсонийг мэндлэх үед хэн ч түүнийг олон жил амьдарч чадна гэж итгээгүй. Ялангуяа эмч нар. Охин их тархины хагас бөмбөлгүүд байхгүй, түүний оронд шингэн хуримтлагддаг гидранэнцефали хэмээх ховор эмгэгтэй төржээ.
Алекс 2005 оны 11-р сард Небраска мужийн Омаха хотод төрсөн. Хоёрхон сартай байх үед нь аав ээж болох Шон, Линдси нар өвчний талаар анх сонсжээ.
"Түүний тархи шингэнээр дүүрсэн бөгөөд их тархи бараг байхгүй. Тархины ар хэсэгт хурууны тал хэмжээтэй л тархины эд бий" гэж түүний аав хэлсэн байна.

Эмч нар гидранэнцефали хэмээх эмгэг нь 5-10 мянган жирэмслэлт тутмын нэгт тохиолддог бөгөөд ийм хүүхдүүд урт насалдаггүйг тайлбарлаж охиныг дөрвөн нас ч хүрэхгүй гэсэн байна.
Гэвч жил бүр Алекс бүх таамаглалыг няцаасаар өдгөө 20 нас хүрчээ. Эмч нар түүнийг "харахгүй, сонсохгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй" гэж хэлсэн ч гэр бүлийнхэн нь "тэр мэдэрдэг" гэдэгт итгэдэг.
Алекс ярьж чадахгүй ч аядуу хөдөлгөөнөөр, намуухан инээмсэглэлээр, хайртай хүмүүсээ таньж байгаа мэт сэтгэгдлээр өөрөөр хэлбэл өөрийн "оршихуйгаар харилцдаг" гэж түүний гэр бүлийнхэн боддог.

Өнөөдрийг хүртэл Алексийн амьд үлдсэн нь хамгийн туршлагатай эмч нарыг ч гайхшруулсаар байна.
Жил бүрийн арваннэгдүгээр сард Симпсоны гэр бүл Алексийн төрсөн өдрөөр гэрээ чимэглэж, түүний хамгийн дуртай бялууг хийж, дуртай хөгжмийг нь эгшиглүүлэн баяр хөөртэй угтдаг.

Алексийн амьдрал гайхамшиг үргэлж гэрэл гэгээтэй өрөөнд, эмнэлгийн төхөөрөмжийн дунд бий болдоггүй гэдгийг харуулж байгаа билээ. Харин гайхамшиг заримдаа гэрийн дулаахан уур амьсгалд, гал тогооны ширээ тойрсон инээд хөөр дунд, зөөлөн хүрэлцэх халуун мэдрэмжинд, эсвэл боломжгүй мэт санагдах үед цааш урагшлах хүч дотор л оршдог.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!