"Career Fair-Unlock Start " мэргэжил сонголтын чуулган маргааш болно


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-05-20

Сүхбаатар Дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Монголын сайн дурынхны төв болон Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA-гаас хамтран зохион байгуулж буй “Мэргэжил сонголтын нэгдсэн форум” болох 1000 залуусын оролцоотой чуулган маргааш буюу 2025 оны 05-р сарын 21-ний өдөр 10:00-13:00 хооронд Соёлын Төв Өргөөнд болох гэж байна. 

Тус форум нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг нэг дор цуглуулж, салбар бүрийн онцлог, карьерын замнал, ажил мэргэжлийн боломжуудын талаар бодит туршлага, үнэ цэнтэй зөвлөгөө хуваалцах өргөн боломжийг залууст олгох юм.

CAREER FAIR нь ирээдүйгээ зөв чиглүүлэх, хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлээ тодорхойлохыг зорьж буй бүх залууст нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй юм. Түүнчлэн ирсэн хүн бүрд дэмжигч байгууллагуудаас гарын бэлэг гардуулна.

Форумын хүрээнд:

  • Олон улсын болон Монгол улсын хувьд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдтэй танилцах
  • Яагаад эдгээр мэргэжлүүд өнөөдөр болон ирээдүйд чухал байр суурь эзэлж байгаа талаар ойлголт авах
  • Эдгээр мэргэжлүүд нийгэмд ямар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг судлах
  • Мэргэжлийн давуу тал, хөгжлийн боломжуудыг мэдэх

Магадгүй та өөрийн ирээдүйн замыг эндээс олж, өөрт тохирсон, үнэ цэнтэй, тогтвортой ирээдүй рүү хийх эхний алхмаа тавих ч боломжтой.

Бүртгүүлэх холбоос:  https://forms.gle/VmqUeUTxDsMkT57UA

Эх сурвалж: Volunteer Center of Mongolia

#Career Fair-Unlock Start