ФОТО: Тэдний ЧИН ЗҮРХНИЙ АНИРТ "амилсан" бүтээлүүд


Сондор | YOLO.MN
2023-05-02

Төрийн шагналт Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны "Анима" сургууль 30 жилийн ойгоо угтан тус сургуулийн онцгой төгсөгч, сурагчдын хамтарсан "Чин зүрхний анир" уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Энэхүү үзэсгэлэнд аутизм, даун, сонсголын бэрхшээлтэй, саажилттай болон бодит бус өвөрмөц сэтгэлгээтэй суралцагчид бүтээлээ дэлгэжээ. Тэд бүтээлдээ амьдралын ялгаа бүхий нөхцөл байдалд ертөнцийг онцгой өнгөөр тольдож, чин зүрхээрээ тэмүүлж, орчлон хорвоогийн сайхныг өөрсдийн бодол сэтгэлээр мэдэрч, зүрхний чимээ, чин гүний сэтгэлийн үгсээ өнгө бүрд шингээжээ.

Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй, онцгой, бусдаас өөр ч тэд эгэлгүй гэдгээ зурсан бүтээлдээ дэлгэн харуулж үзэсгэлэн сонирхогчдын мэлмийг баясгаж байна.  "Чин зүрхний анир" үзэсгэлэнд нийт 27 бүтээлчийн 106 уран зургийг дэлгэжээ.

Mongol Art Gallery-д дэлгэсэн уг үзэсгэлэн энэ бямба гараг буюу тавдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.










#Мэдээ