

Пика хам шинж гэж дуулж байсан уу? Хүүхэд тоглоом, ном гэх мэт идэх ёсгүй эд зүйлсээ иддэг хам шинжийг ингэж нэрлэдэг.
Жэсс Харригийн хүү ийм хам шинжтэй. Түүний хүү гарт нь таарсан бүхнийг иддэг. Хүү хамгийн анх номоо идсэнийг ээж нь анзаарчээ.
Нэг ой есөн сартай байхдаа атга атга элс иджээ. Хивс, тоглоом, ор, гэрийнхээ тавилгыг ч мэрдэг байна. Хүү модон ороо мэрдэг тул ээж нь төмөр ор авчээ. Хүү нь бусдаас өөр байсан тул хүүхдийнхээ цусны шинжилгээг хийлгэхэд цуснаас нь хар тугалга илэрч, төмрийн дутагдалтай байна гэжээ. Төмрийн дутагдалд орсон хүүхэд хоол хүнснээс өөр зүйл идэх хандлагатай байдаг аж.
Хүүдээ аюултай зүйл идүүлэхгүйн тулд ээж нь цэцэрлэгээс гарган, гэртээ байнга хашаанд хашдаг эсвэл машины суудалд суулгадаг байна.

Хүү янз бүрийн зүйл мэрж, иддэг ч модон эдлэл, картон цаасыг илүү их иддэг. Иймд түүнд шаржигнуур, чихэр өвсний үндэс өгөхөд зажлах үед гардаг дуу чимээнд Жуниор хүү дуртай байдаг аж. Гэвч эдгээр нь хатуу, хуурай хүнс тул хүү гахах аюултай.
Ээж нь хүүгээ ганцааранг нь огт үлдээдэггүй. Эргэн тойронд идэх зүйл байхгүй дээ гэж бодсон ч тэр ямар нэг зүйл заавал олдог. Хаалганы хүрээг ч мэрдэг гэж ээж нь ярьжээ.

Пика хам шинж бү насныханд илэрдэг ч хүүхдэд илүү түгээмэл тохиолддог. Одоогоор эмчилгээний аргыг нээгээгүй байна. Удаан үргэлжилбэл хүүхдийн оюуны хөгжилд сөрөг нөлөөтэй.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!