ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ үр дүнтэй өнгөрөөх 4 АРГА


Х.Арысхан | YOLO.MN
2018-09-11

Сургуульд үзэж байгаа хичээлүүд чамд уйтгартай санагддаг байж болох ч чи олж авсан мэдээллээ мэдлэг болгож чадвал амьдрал дээр чамд хэрэг болох тохиолдол цөөнгүй.

Танай ангид байдаг онц сурлагатнууд өдөр шөнөгүй ном шагайж, хичээлээс өөр зүйл толгойд нь байдаггүй гэж чи бодож байна уу? Гэхдээ ихэнхдээ тэд цагийн юмыг цагт нь хийдэг буюу хичээлийн цагийг хичээлдээ л зарцуулдаг. Тиймээс доор дурдагдах 4 арга чамд хичээлийн цагаа үр дүнтэй өнгөрөөхөд тусална гэдэгт итгэж байна.

№1 Урагшаа суух

Ингэснээр багшийн анхаарлын төвд очих тул илүү хөдөлгөөн хийж өөрийн болон бусдын анхаарлыг сарниулахгүй.


№2 Номоо харах хэрэггүй, багшийнхаа нүд рүү хар

Доошоо харах юм бол тайвширч, нойрмоглоод өөр юм хийж эхэлдэг. Багшийг ярьж байх үед нүд рүү нь харвал та хоёрын хооронд холбоо үүсч багшийн яриа илүү ойлгомжтой болохоос гадна багш чамд зориулж илүү тод томруунаар тайлбарлах болно.


№3 Цагийн юмыг цагт нь хий

Багш, аав ээж нарын байнгын хэлж байдаг "Цагийн юмыг цагт нь хий" гэсэн үгийг тоолгүй орхидог байснаа нуугаад яахав. Гэхдээ аливаа зүйлийг хийхээс анхаарахаас хойш тавиад л байвал овоороод л байна, их болох тусам шийдэхэд хэцүү болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хичээлийн цагийг тухайн зааж байгаа хичээлийг сурахын төлөө л зориулах ёстой.


№4 Өөр хичээлийн даалгаврыг одоо үзэж байгаа хичээл дээр хийхээ боль

Дээр хэлсэнчлэн цаг тухай бүртээ тохирсон зүйлийг л хий. Чи даалгавраа хийгээд сайн дүн авч болох ч энэ хичээлийг ойлгоогүй учраас дараа нь ороход ойлгоогүй хичээлээ тоохгүй орхиод дахиад л өөр зүйл хийх болно. Ингээд л чиний хийсэн бүх л зүйлс, цаг хугацаа чинь талаар өнгөрөх болно. Тиймээс зүгээр л тухайн цагт болж байгаа зүйлст анхаарлаа хандуул.

Амжилт хүсье. wink

#School #Clock #Constructive