Энэ сард нээлтээ хийх к-драмууд


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

Yolo.mn сайтын зүгээс энэ арваннэгдүгээр сард нээлтээ хийх к-драмуудыг багцлан хүргэж байна. Энэ сард нийтдээ 11 кино нээлтээ хийхээр төлөвлөжээ.

“LAST SUMMER”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 1

Гол дүрд: Lee Jae Wook, Choi Sung Eun, Kim Gun Woo

Нийт анги: 12

Бэк До Ха болон Бэк До Ён нар ихэр ах дүүс. Гэвч багад нь тэдний эцэг эх салж, ихрүүд тусдаа өсчээ. Гэсэн ч дүү Бэк До Ха нь зуныхаа амралт бүрээр аав, ах хоёр дээрээ ирж хамтдаа цагийг өнгөрөөнө. Тэдний хөршийнд ихрүүдтэй нас чацуу Со Ха Гён гэх охин бий. Бэк До Ха аавындаа байх хугацаанд түүнтэй танилцаж, бие биедээ татагддаг. Гэвч нэгэн өдөр тэдний амьдралыг өөрчлөх маш том зүйл тохиолдоно.

“NICE TO NOT MEET YOU”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 3

Гол дүрд: Lee Jung Jae, Lim Ji Yeon, Kim Ji Hun, Seo Ji Hye

Нийт анги: 16

Им Хён Жүн бол алдартай жүжигчин. Тэрээр ихэвчлэн мөрдөгчийн дүрд тоглодог хэдий ч мелодрам буюу инээдмийн киноны жүжигчин болохыг мөрөөддөг нэгэн.  Харин Ви Жон Сүк нь улс төрийн салбарын чадварлаг сэтгүүлч. Гэвч томоохон авлигын хэрэгт холбогдсоны улмаас тэрээр улс төрийн хэлтсээсээ халагдаж, шинэ хэсэгт томилогджээ. Ийнхүү Им Хён Жүн болон Ви Жон Шин нар холбогдсоноор ээдрээт адал явдлууд ар араасаа хөвөрнө.

“THE MANIPULATED”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 5

Гол дүрд: Ji Chang Wook, Doh Kyung Soo, Kim Jong Soo

Нийт анги: 12

Тайван дөлгөөхөн зантай, ямар ч зүйлд хор учруулдахыг хүсдэггүй Тэ Жүн аймшигт гэмт хэрэгт хилсээр яллагдан шоронд хоригдоно. Түүнийг энэхүү хэрэгт унагасан хүн бол Ё Хан гэх нэгэн нууцлаг залуу байна. Тэ Жүн үүнийг олж мэдээд өшөө авахаар тэмцэнэ.

DEAR X

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 6

Гол дүрд: Kim You Jung, Kim Young Dae, Kim Do Hoon, Lee Yul Eum

Нийт анги: 12

Бэк А Жин багадаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж өссөн охин. Амьд үлдэхийн тулд тэр өөрийнхөө сэтгэл, үйл хөдлөлийг хянаж, хүмүүсийн ая талыг харж амьдардаг байв. Одоо тэрээр гоо үзэсгэлэн, авьяас чадвартай, нэр хүндтэй жүжигчдийн нэг болжээ. Гэвч түүнд нэг нууц бий.

Түүний хажууд үргэлж хамт байдаг хүн бол Юн Жүн Со. Нэгэн цагт түүнийг дэмжиж, түшиг тулгуур нь болж байсан ч эцэст нь тэрээр Бэк А Жин-ийг унагах хамгийн том шалтгаан болон хувирна.

“AS YOU STOOD BY”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 7

Гол дүрд: Jeon So Nee, Lee Yoo Mi, Jang Seung Jo, Lee Moo Saeng

Нийт анги: 8

Энэхүү кино нь Еун Су, Хи Су гэх хоёр эмэгтэйн бартаат амьдралын түүхийг өгүүлнэ. Хи Су өмнө нь алдартай хүүхдийн номын зохиолч байсан ч энэ ажлаа больж, одоо нөхрийнхөө дарамт, хүчирхийлэлд амьдрах болжээ. Тэрээр энэхүү тамын амьдралаасаа салахын тулд чадлаараа тэмцэх бөгөөд найз Еун Су-тай хамтран нөхрөө хөнөөх төлөвлөгөө боловсруулдаг. Тэд зорилгодоо хүрч чадах болов уу?

“MOON RIVER”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 7

Гол дүрд: Kang Tae Oh, Kim Se Jeong

Нийт анги: 14

И Кан бол угсаа залгамжлах ханхүү. Гаднаа зоригтой, ухаалаг нэгэн мэт харагддаг ч үнэн хэрэгтээ хайртай бүсгүйгээ алдсан эгэл жирийн л залуу. Нөгөө талд сэргэлэн, ярианы чадвар сайтай худалдаачин бүсгүй Пак Даль И байна. Тэрээр ямар ч хамаагүй аргаар бараагаа зарж чаддаг адтай нэгэн. Гэвч санамсаргүй тохиолдлоор тэдний сүнс нь солигдчихдог. Хамгийн сонирхолтой нь ханхүүгийн хайртай байсан бүсгүй өнөөх худалдаачин бүсгүйтэй усны дусал мэт явдал байв.

“NO NEXT LIFE”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 10

Гол дүрд: Kim Hee Sun, Han Hye Jin, Jin Seo Yeon, Yoon Bak

Нийт анги: 12

Тус кино нь 41 настай гурван бүсгүйн түүхийг өгүүлнэ. Өөр өөрийн гэсэн асуудалтай бүсгүйчүүд, бэрхшээл саадыг хэрхэн даван туулах бол?

“DYNAMITE KISS”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 12

Гол дүрд: Jang Ki Yong, Ahn Eun Jin, Kim Moo Joon

Нийт анги: 14

Кон Жи Хёк нярай хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн “Mother TF” багийн ахлагчаар ажилладаг. Тэр ухаалаг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг залуу. Гэтэл нэгэн өдөр багийнх нь гишүүн Ко Да Рим түүнийг үнсчихдэг. Хамгийн сонирхолтой нь тэр эмэгтэй гэрлэчихсэн шүү дээ.

Гэвч үнэн хэрэгтээ Ко Да Рим бол ганц бие эмэгтэй. Тэрээр ажилд орохын тулд өөрийгөө хүүхэдтэй, гэрлэсэн хэмээн худлаа хэлжээ. Эхэндээ Ко Да Рим үндсэн ажилтан болох зорилготой байсан ч аажимдаа ахлахдаа сэтгэлтэй болж эхэлнэ.

“LOVE.EXE”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 13

Гол дүрд: Kim Yo Han, Hwang Bo Reum Byeol

Нийт анги: Тодорхойгүй

Энэхүү кино нь алдартай модель Кан Мин Хак болон сурлага сайтай ч хайр дурлалд тийм ч амжилттай бус инженерийн оюутан Жү Ён Сан нарын эмх ээдрээт хайрын түүхийг өгүүлнэ.

“HEROES NEXT DOOR”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 17

Гол дүрд: Yoon Kye Sang, Jin Sun Kyu, Kim Ji Hyun

Нийт анги: 10

“Heroes Next Door” кино нь тусгай хүчинд ажилладаг байсан гишүүдийн тухай адал явдалт, инээдмийн түүхийг өгүүлнэ.

“TAXI DRIVER III”

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 21

Гол дүрд: Lee Je Hoon, Kim Eui Sung, Pyo Ye Jin

Нийт анги: 16

Алдартай цувралын гуравдугаар бүлэг энэ сард нээлтээ хийх нь ээ. Шударга ёс үйлчлээгүй хохирогчдын өмнөөс өшөө авдаг нууцлаг такси үйлчилгээний тухай өгүүлнэ.

Эх сурвалж: Soompi, Asianwiki, MyDramaList

#К-Драм