Брэд Питт жүжигчний хувиар анх удаа Оскарын шагнал хүртлээ


Цацаа | YOLO.MN
2020-02-10

Холливүүдийн алдарт жүжигчин Брэд Питт найруулагч Квентин Тарантиногийн бүтээл “Once Upon a Time in Hollywood” киногоороо Оскарын наадмаас “Туслах дүрийн шилдэг жүжигчин” шагнал хүртлээ.

Ийнхүү тэрбээр анх удаа жүжигчний хувиар Оскарын шагнал хүртсэн нь энэ бөгөөд өмнө нь “12 Years a Slave” киногоороо шилдэг продюсерийн шагнал хүртэж байжээ. 

56 настай жүжигчин Брэд Питт “Once Upon a Time in Hollywood” киногоороо өмнө нь Baftas, Алтан бөмбөрцөг наадмуудад туслах дүрийн шилдэг жүжигчний шагнал хүртсэн байна. 

Оскарын наадмаас энэ номинацид Брэд Питтэй хамт Том Хэнкс ("A Beautiful Day in the Neighborhood "), Аль Пачино ("The Irishman"), Жо Пеши ("The Irishman"), Энтони Хопкинс ("The Two Popes") зэрэг алдартнууд нэр дэвшсэн байна. 

Эх сурвалж: The Guardian

#Оскар, #Брэд Питт