G-Dragon-ийн дүр төрх шүтэн бишрэгчдийг гайхшируулж байна


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Coachella наадам дээрх BIGBANG-ийн G-Dragon-ийг ойроос авсан зургууд интернэтэд тархаж, шүтэн бишрэгчид гайхширч байна.

 

Саяхан болсон фестивалийн үеэр өндөр нягтаршилтай камерууд түүнийг ойроос бараг хэдхэн см-ийн зайнаас дүрсжүүлжээ.

Гэхдээ өө сэвийн оронд түүний толигор арьс улам тодорсон байна. Coachella шиг гадаа фестивалийн ойрын зураг авалт “өршөөлгүй” байдаг. Байгалийн гэрэл, хөлс, фильтр бараг байхгүй нөхцөлд хамгийн жижиг деталь хүртэл анзаарагддаг.

Гэтэл G-Dragon-ий дүр төрх хүмүүсийг бүр гайхшруулжээ.

Шүтэн бишрэгчийн сэтгэгдлээс:

  • Удахгүй 40 хүрэх гэж байгаа хүн яаж ийм байдаг байна аа?
  • Яг өмнөх шигээ хэвээрээ яаж байж чаддаг юм бэ?
  • Үнэхээр гайхалтай хүн юмаа.

Клип, зургууд цахимд тархах тусам олон хүн түүний дүр төрх цаг хугацаанд “зогсчихсон” мэт санагдаж байгааг онцолж байна. Олон жилийн туршид карьер нь үргэлжилсэн ч гадаад төрх нь бараг өөрчлөгдөөгүй мэт харагдаж байгаа нь шуугианы гол шалтгаан болжээ.

 

 

#G-Dragon