Яагаад Superman кино үзэгчдийг анхаарлыг татаж, өндөр амжилтад хүрч байна вэ?


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-07-23

James Gunn-ийн найруулсан “Superman” кино 200 сая ам.долларын орлогын босгыг давлаа. Долоо хоногт хурдацтайгаар орлого нь нэмэгдэж буй энэ кино одоо 400 сая ам.долларын босгыг давбал 2025 оны хамгийн өндөр орлого олсон супер баатрын кино болох нөхцлийг бүрдүүлэх юм. Тэгвэл энэ киноны бусад супер баатруудтай кинонуудаас ялгагдах гол зүйл нь юу болсон юм бол?

DC Studios болон Warner Bros-ийн 225 сая ам.долларын өртөгтэй бүтсэн энэхүү томоохон бүтээл нь 2 дахь долоо хоногтоо ч орлогын жагсаалтыг тэргүүлж, шинээр нээлтээ хийсэн “I Know What You Did Last Summer” болон “Smurfs” кинонуудыг орлогоороо хол давжээ. Харин өмнөх долоо хоногийн шилдэгт бичигдсэн кино болох “Jurassic World Rebirth” хоёрдугаар байраа хадгалсаар байна.

Superman кино энэ долоо хоногт 56–57 сая ам.доллар олох төлөвтэй байгаа юм. Marvel студи 2025 онд “Thunderbolts” болон “Captain America: Brave New World” гэх хоёр бүтээл гаргасан ч нийт орлого нь харьцангуй бага буюу одоогоор 383 сая, 415 сая ам.доллар олсон байна. Харин Marvel-ийн шинэ бүтээл болох “Fantastic Four: First Steps” кино 7-р сарын 25-нд нээлтээ хийх ба Superman-тэй эн тэнцүү өрсөлдөх төлөвтэй байж болох юм. Гэсэн ч кино үнэлэгчид Superman киноны орлого хурдацтай өсөж байгааг онцолсоор байгаа билээ.

Яагаад энэ кино амжилттай явж үзэгчдэд хүрч байна вэ?

Superman-ны хамгийн тод харагддаг зүйл бол бусдад туслахыг хүсэх эрмэлзэл. Гэхдээ энэ кино үүнээс илүү нарийн мэдрэмж агуулах зүйлийг шингээсэн юм. Тэр үргэлж зөв зүйл хийхийг хичээдэг “сайн залуу” мэт харагддаг ч энэ киноны хувилбар түүний дүр нь дотоод сэтгэл хөдлөл, айдас болон хүсэл зэрэг гүнзгий агуулгыг багтаасан мэт.

Найруулагч James Gein-ны найруулга энэ удаад Superman зөвхөн бэлгэ тэмдэг туслагч төдий биш, харин илүү гүнзгий мэдрэмжийг агуулах хүний хувьд харуулах гэсэн мэт санааг шингээсэн байв. Хүмүүсийг аврахын төлөө хичээж байхад ч түүнийг муулах гэж оролддог байнгын шүүмжлэгчид түүнд хэрхэн дарамт учруулж байгааг үнэхээр мэдрүүлж чадсан.

Тэр бол ердийн хүн шиг л нэгэн, зүгээр л ер бусын хүчтэй. Гэхдээ үнэхээр бусдад туслахыг хүсдэг. Бусдыг гэсэн сэтгэлийг түүний өөрийн онцлог зан чанартай сайн зохицуулан гаргаж чадсан нь энэ киног чимж байна.

Зарим үзэгчдийн сэтгэгдлээс харвал “Superman 2025 кино супер баатрууд анх ямар утгатай байсан түүнийг эргэн авчирсан кино мэт санагдсан. Үүнийг Marvel болон DC сүүлийн үед ихээхэн мартсан мэт гаргаж байсан.” гэх сэтгэгдлүүд олон байлаа.

Энэ кинонд твиттерийн жиргээ, мэдээний цикл, вирус шиг тархдаг мэдээлэл бүхэн Superman-ны өөрийгөө харах өнцөгт хэрхэн нөлөөлж байгааг илтгэдэг. Олон нийтийн дунд түүнд үүсэх хандлага, дүр төрх бодит байдалтай хэр зөрж байгаагаас үүдэх түүний сэтгэлийн дарамтыг сайн харуулсан.

Мөн кинон дахь улс төрийн өнгө аяс нь хурц хэрнээ нарийн мэдрэмжтэй илэрхийлэгдсэн. Хуваагдсан дэлхийн бодит байдлыг хүн бүрийг хэвшмэл ойлголтод оруулалгүйгээр харуулж чадсан. Улс төрийн сэдвүүд оршиж байгаа ч тэдгээрийг дүрүүдийн хөгжил дэвшлийн явцад уялдуулах маягаар холбосон нь магтууштай. “Captain America” кино шиг хүчээр тулгасан мэт биш нь Superman улс төрийн үйл явдлуудын зөөлөн, ухаалаг, аль ч талын давуу болон сул талыг олон өнцгөөс тусган харуулсан нь олон хүнд таалагджээ.

Хөгжим болон дууны найруулга

Киноны хөгжмийг онцолж хэлэх хэрэгтэй юм. учир нь кинонд салшгүй  хүчтэй уур амьсгал өгч чадсан хэсэг болсон байна. John Williams-ийн сонгодог хөгжим Superman сэдвийг маш зөв хэмжээнд оновчтой ашигласан. Түүний орчин үеийн хөгжмийг өнгө сэтгэл хөдлөлийн нарийн өнгө аясыг кино эхлэхээс дуусах хүртэл шингээсэн юм. Үүнээс гадна орчин үеийн хөгжмийг зарим мөчүүдэд ашигласан нь кинонд хурцадмал байдал, хөгжилтэй өнгө аяс болоод өнөөгийн нийгэмтэй холбоотой байдлыг нэмж чаджээ.

Эх сурвалж: medium, variety

#Superman