

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд 112, 18 насанд 93 бөх гурван өдөр уран мэх, авхаалж самбаа сорин барилдаж, 2025 оны Үндэсний бөхийн улсын аваргууд тодорлоо.
16 насанд:
Уран барилдааны шагналыг Хөвсгөл аймгийн БТСГ-ын С.Самданшарав
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Хутагтын их хүчтэн дэвжээний Г.Элбэгсайхан
17 насанд:
Уран барилдааны шагналыг Уьс аймгийн БТСГ О.Мөнхбаатар
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Дүнжингарав дэвжэнтй Ц.Буянтогтох
18 насанд:
Уран барилдааны шагналыг Тастүлек дэвжээний Ш.Батырбек
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Сэлэнгэ аймгийн БТСГ Б.Бат-Оргил
Залуучуудын 19-20 насны ангилалд:
Уран барилдааны шагналыг с.з Алдар СХ-ны У.Мөнгөншагай
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Хэнтий аймгийн БТСГ с.з ГЛувсандорж нар тус тус хүртлээ
Өсвөр үеийн багийн дүнгээр МУГД, улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Эв Монгол клуб тэргүүлж аваргын алтан медаль, аймгийн арслан Б.Сүхбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн БТСГ удаалж мөнгөн медаль, Б.Батзориг дасгалжуулагчтай Алдар спорт хороо гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль гардсан юм..
Залуучуудын ангилалд багийн дүнгээр чөлөөт бөхийн Спортын мастер Ц.Мандалсүрэн дасгалжуулагчтай Аваргууд академи, улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Эв Монгол клуб, аймгийн начин Б.Батзориг дасгалжуулагчтай Алдар спорт хороо тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Улсын заан Р.Давааням агсны нэрэмжит Тусгай шагналыг Аваргууд академийн Т.Дөлгөөнд аймгийн заан Ө.Дүүрэнбаяр гардуулав.
Шагналыг МУХБ, МУГТ, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МУХБ, МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон Хэнтий аймгийн аймаг, сумдын удирдлагууд, ивээн тэтгэгч нар гардуулсан юм.
Ирэх он буюу 2026 оны Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Архангай аймагт зохион байгуулагдана.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!