

Монгол Экологи Төв НҮТББ-аас Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг “YSC” буюу “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” хөтөлбөрийн хүрээнд Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “TEEN ХУРАЛДАЙ 2025” Байгальд ээлтэй залуусын чуулга уулзалтын оролцогчдыг сонгон шалгаруулах өргөдөл намрын адаг сард ийнхүү нээгдлээ.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг чуулга уулзалтад өнгөрсөн хугацаанд өөрсдийн аймаг, дүүргийг төлөөлөн нийт 210 оролцогч, 40 орчим сайн дурын залуус оролцсон бөгөөд бид дараагийн байгальд ээлтэй залуусыг сонгон шалгаруулахад бэлэн боллоо.
Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос өөрсдийн овог аймаг, ястан, үүх түүх, угсаа гарлаа төлөөлөх эх орны ирээдүй болсон өсвөр насны залуус байгаль орчин, өв соёл, дижитал орчинд тулгарч буй асуудлаа тодорхойлон, бодит шийдэл боловсруулж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх орон зай бол “TEEN ХУРАЛДАЙ” байгальд ээлтэй залуусын чуулган юм. Их Эзэн Чингис хаанаас улбаалж хааны алтан ураг, овог, аймгуудын ноёд түшмэд чуулан улс орны нэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хууль зүйн үндсийг бататган бэхжүүлдэг Их Хуралдайгаас сэдэвлэн тус байгальд ээлтэй залуусын чуулганыг “TEEN ХУРАЛДАЙ” хэмээн нэрлэсэн билээ.
Чуулганд оролцсоноор:
Хөтөлбөрт арга хэмжээний үеэр байрлах газар, хоол, мөн орон нутгаас оролцох оролцогчдын хот хоорондын тээврийн зардал багтсан болно.
Өргөдөл нь дараах үндсэн 5 хэсэгтэй:
Өргөдөл илгээх:
1. Youthcorps.mn вэбсайт руу нэвтрэх
2. Дэд хөтөлбөрүүд-> Teen Хуралдай хэсгийг сонгох
3. “Teen Хуралдай 2025” өргөдөл илгээх товчийг дарах
https://www.youthcorps.mn/mn/teen-khuraldai-2025/
Өргөдөл хүлээн авах холбоос 11 дүгээр сарын 10-ны 23:45 цагт хаагдах болно. (Улаанбаатар хотын цагаар)
Өргөдлийг зөвхөн холбоосоор нэвтэрч илгээх ба имэйл хаяг, бусад хэлбэрээр болон хоцорч илгээсэн тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!