GD: Таалагдсан хувцсаа өмсөхөөс БҮҮ АЙ, ЗАГВАРТ ХАРИУЛТ ГЭЖ БАЙДАГГҮЙ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-03-21

Сүүлийн хэдэн жилд,  Кпоп дуу хөгжим гэлтгүй Кпоп хэв маяг Ази, Европд хүч түрэн орж ирээд байгаа юм. Үүний томоохон төлөөлөгчдийн нэг бол яах аргагүй G Dragon билээ. 2012 оны Парисын загвар 7 хоногт хүрэлцэн ирсэн Жидиг эргэн санацгаая. Түүнийг хаа сайгүй сэтгүүлчид дагаж, тэмдэглэл хөтөлж байсан юм.

2015 оны Парисын загварын 7 хоногт хүрэлцэн ирсэн Жидиг харвал Өмнөд Солонгосын загварын чиг хандлага маш хурдацтай хөгжсөн нь харагдана. Тэрээр LA-ийн Stampd, Италийн гутлын загвар зохион бүтээгч Giuseppe Zanotti, Карл Лагерфильдтэй маш дотно байдгаас гадна өнгөрсөн жил Раф Саймонстой хамтран  Samsung-ийн шинэ төсөл “8 Seconds’ дээр ажилласан юм.



Үүгээр ч зогсохгүй BIGBANG-ийн загвар зохион бүтээгч Ги Ин-тэй хамтран өөрийн загварын брэндийг үүсгэн байгуулсан аж. G Dragon 11 жилийн хугацааг урлагийн амьдралд зориулсан, тэр хэрээрээ түүний санаачилсан, шинээр туршиж үзсэн зүйл маш олон байдаг. Гэвч Жиди өөрийн загварын хэв маягийн тухайд, урлагаас өмнөх үе буюу хүүхэд насныхаа тухай дурссан юм. Түүний DAZED сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

ЖИДИ: Меженер эсвэл компани байгаагүй өмнөх үе рүүгээ эргээд харахад би өөрийгөө, өөрийн гэсэн стилисттэй болно гэж төсөөлөөгүй байсан. Миний ээж надад хувцас хийж өгч, заримдаа худалдаж авч өгдөг байсан. Мэдээж би өгснийг нь л өмсөнө. Ингээд бодоход энэ бол миний өөрийн хэв маягаа бүрдүүлэх эхний алхам байсан юм болов уу? Хамгийн сонирхолтой нь, би 5 эсвэл 6 настай байх үеийнхээ зургийг харахаар өөрийгөө үнэхээр загварлаг байсан гэж боддог.

BIGBANG хамтлаг 2006 онд Кпоп ертөнцөд гарч ирсэн нь Өмнөд Солонгосын урлагийн ертөнцөд маш том нөлөө үзүүлсэн юм. Нэгэн хэвийн хувцаслалт, нэгэн хэвийн тайзны үйл хөдлөл гээд л бүгдийг нь BIGBANG эвдэж  яг л Америкийн өсвөр үеийнхний хувцаслалт гэдэг шиг Кпоп өнгө төрх гэгчийг бий болгосон билээ.

Харин Жидигээс өнөө үеийн Өмнөд Солонгосын загварын чиг хандлага, хэв маягт оруулсан түүний нөлөө, болон  өөрчлөлтийн тухай асуухад “Өнөөдөр, Өмнөд Солонгосын загварын чиг хандлага нэг хэв маягт баригдахаа больсон. Тиймээс хүмүүс олон янзын загвараар хувцаслаж, олон зүйлийг туршиж үздэг болсон. Би ч бас шинэ трэнд, шинэ урсгал туршиж үзэхээс залхдаггүй, харин ч хөгжилтэй санагддаг шүү” хэмээн даруухан хариулсан юм.

ЖИДИ: Европын загварын чиг хандлага ямагт сонгодог жишээ байсаар ирсэн. Надад Өмнөд Солонгосын хэв маяг  ч бас  гайхалтай мэдрэмжтэй санагддаг. Гэхдээ аль нэг хэв маягийг нь сайн эсвэл муу гэж дүгнэхэд хэцүү. Нэмж хэлэхэд Европ хэв маяг бол орчиндоо маш сайн зохицсон байдаг.

DAZED: Тэгвэл энэ нь эрчүүдийн хувцаслалт дээр яаж илэрдэг вэ ?
Жиди: Миний бодлоор чөлөөт байдлаар илэрнэ.  Өөрөөр хэлбэл нэгэн хэвийн загвараас татгалзаж, өөрийгөө “эвдэж”, бусдаас санаа зовохгүйгээр өөрийгөө илэрхийлсэн хэв маягийг бүтээх юм. “Би ийм зүйл өмссөнөөсөө ичээд байна аа” гэх хэрэггүй. Битгий ай. Загварт “зөв хариулт” гэж байдаггүй юм шүү дээ.

DAZED: Тайзны хувцаслалтын тухайд...
Жиди: Тайзны хувцаснууд маш их чимэгтэй, чамин хээтэй, гялалзсан байдаг. Тиймээс энгийн өдрүүдэд өмсдөг хувцаснаас эрс ялгаатай шүү дээ. Хэдий тийм боловч үүнийг өмсөх ёстой учраас өмсөх л ёстой болж таардаг. Үнэндээ аль нэгийг нь сонгоно гэдэг маш хэцүү.

BIGBANG-ийн гишүүдийн тайзны хувцаслалт нь тэдний гадаад төрх болон хувь хүнийг нь илэрхийлэхийг зорьдог байна. Өөрсдийн уран бүтээлээ гаргахаас өмнө аль болох шинэлэг зүйлс сэдэж, шинэ  хэв маяг бүрдүүлэхийг хичээж байсан нь хожим PeaceMinusOne (GD-гийн брэнд) хэмээх брэндийг үүсгэн байгуулах эхлэлийг тавьж өгчээ.

ЖИДИ:  Би тайзан дээр ихэвчлэн сул , чөлөөтэй хувцас өмсдөг. Бас сулавтар жийнс юмуу  бэлтгэлийн хувцас бол миний байнгын сонголт. Би өөрийнхөө хувцаслалтыг  эдгээр хэв маяггүйгээр  төсөөлөхгүй.








#Gdragon #Celebrity #Fashion #BigBang