
Их Британийн алдарт инээдмийн жүжигчин Роуан Аткинсон нь “Mr. Bean”, “Johnny English”, “Love Actually” зэрэг дэлхий даяар алдартай бүтээлүүдийн гол дүрээр танигдсан билээ. Энэ удаад тэрээр Netflix-ийн шинэ цуврал болох “Man vs Baby”-д гол дүр бүтээн эргэн ирэхээр болжээ.

HouseSitter Productions-ийн бүтээл болох дөрвөн ангит “Man vs Baby” цуврал нь 12-р сарын 11-нд Netflix-д нээлтээ хийх бөгөөд Аткинсон өмнөх “Man vs Bee” цувралынхаа Тревор Бинглигийн дүрийг дахин бүтээсэн байна.
Өмнөх цувралд Тревор нэгэн ордонд харуул хийж байхдаа нэгэн зөрүүд зөгийтэй дайн өрнүүлж байсан бол энэ удаа тэр илүү тайван амьдралыг сонгон, сургуулийн харуул болжээ. Гэвч зул сарын үеэр Лондонгийн тансаг ордонд харгалзах ашигтай санал ирэхэд тэр татгалзаж чадсангүй. Харин сургуулийн баярын жүжгээс Тревор дахин нэг жижигхэн, огт санаанд оромгүй хамтрагчтай болно.
Netflix-ийн гаргасан шинэ зургууд дээр Аткинсон хоёр нярайд зэрэг сүү өгч байгаа харагдана. Мөн зул сарын оройн хоол идэж, аварга том гацуурын хажууд зогсож байгаа дүрээр зурганд гарчээ.
Цувралын найруулгыг гол дүрийн жүжигчин маань өөрөө хамтран бичсэн бол Уилл Дэвис гүйцэтгэх продюсероор ажилласан байна. Харин найруулагчаар Дэвид Керр, продюсероор Кейт Фасуло нар ажиллажээ.




Эх сурвалж: Hollywood reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!