ЗӨВЛӨМЖ: Дата хэрэглээгээ юунд зарцуулж буйгаа шалгах аргууд


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-01-23

Хүн бүр ухаалаг гар утас ашиглаж, ажил хичээл чөлөөт цагаа цахим орчинд өрнүүлж, интернэтээр хязгааргүй аялж байгаа энэ цаг үед та бидний өдөр тутмын хэрэглээ дата болоод байна. 

Тэгвэл танд худалдаж авсан датагаа төдийлөн ач холбогдолгүй зүйлсэд зарцуулалгүй, гагцхүү чухал зүйлсдээ зарцуулах боломжтой хэд хэд тохиргоо хийх зөвлөмжийг бид цувралаар хүргэж байна. 

Та дата хэрэглээгээ гол төлөв юунд зарцуулдгаа мэдэх үү? Тэгвэл юун түрүүн эхлээд та доорх зааврын дагуу хэрэглээгээ шалгаад үзээрэй.

IOS: Settings – Cellular – Cellular data – Current period хэсэгт таны татаж авсан application-ууд байх бөгөөд, тус бүрийнх нь ард зарцуулж буй дата хэрэглээний мэдээлэл байна.

Android: Settings – Connections – Data Usage хэсгийн эхэнд тухайн сарын 1-ний өдрөөс хойш таны ашиглаж буй дата хэрэглээ харагдана. Харин Settings – Connections- Mobile data usage хэсгээс дата хэрэглээ хамгийн их хийж буй аппликейшнуудын мэдээллээ харах боломжтой.

Та өөрийн дата хэрэглээг аль аппликейшнд илүүтэй зарцуулж буйгаа мэдсэн бол үүний дараа нэмэлт тохиргоо хийж, тухайн аппликейшныг датагаар ашиглахгүй байх, эсвэл нийтдээ ямар хэмжээтэй датаг тухайн аппликейшнд зарцуулах зэргийг тохируулах боломжтой юм. 

IOS: Settings – Cellular – Cellular data хэсгийн доор байрлах аппликейшнуудаас датагаар ашиглахгүйг нь Off болгож тохируулна. Ингэснээр сонгосон аппликейшнууд руу датагаар хандахгүй, дата ашиглаж буй үед тухай app-уудаас notification ирэхгүй бөгөөд гагцхүү wi-fi сүлжээнд ашиглана. 

Android: Settings – Connections – Data usage – Billing cycle and Data warning – Set data warning – On/ Off - хэсэгт mg тухайн сард хэдэн GB дата багц ашиглаад дата хэрэглээ тань хаагдах вэ гэдгийг зааж, сануулж өгөх боломжтой.

Тухайлбал таны ашиглах буй багцад дагалдах дата, эсвэл, таны энэ сард худалдаж авсан та 5GB дата багцтай гэж бодвол энэхүү хэсэгт та 5GB гэж оруулж өгснөөр таны дата хэрэглээ 5GB хүрээд түүнээс цааш дата багцгүй бол дата тань асаалттай байсан ч интернэтэд хандах боломжгүй болно. Энэ нь мэдээж дата багцаа дууссаныг анзааралгүй, задгай дата зарцуулахаас сэргийлэх нэг арга юм. 

МОБИКОМ-той хамтран бүтээв

#Технологи #Зөвлөгөө #Гар утас #Дата