
 
  
 
Дисней кино компани өнгөрсөн хугацаанд хийж байсан анимэйшнуудаа кино болгон ажиллаж байгаа билээ. Одоогоор “The little mermaid”, “Beauty and the beast”, “Snow White”, “Cinderella” зэрэг олон уран бүтээлээ гаргаад буй. Харин энэ оны эхээр “Tangled” анимэйшнаа кино болгохоор төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Энэхүү анимэйшн одоогоос 15 жилийн өмнө буюу 2010 онд анх үзэгчдийн хүртээл болж байжээ.

Үүнтэй холбоотойгоор “Tangled”-ын гол дүрийн жүжигчид хэн байх вэ гэсэн халуухан асуулт үзэгчдийн дунд өрнөсөөр буй. Хорон санаат Готел эхийн дүрд АНУ-ын жүжигчин Scarlett Johansson тоглохоор яригдаж байгаа бол Рапунзелын дүрд Blackpink хамтлагийн Lisa тоглож магадгүй гэсэн цуурхал гарчээ.

Учир юу вэ гэхээр, саяхан нэгэн нэргүй цахим хэрэглэгч “The White Lotus” цувралд тоглосон нэгэн жүжигчин Рапунзелын дүрд тоглохоор яригдаж байна” хэмээн жиргэсэн нь интернэт хэрэглэгчдийн ярианы сэдэв болов. Тэрээр яг хэн тоглох тухай мэдээлэл хэлээгүй ч олон хүмүүс энэ нь Lisa байж магадгүй хэмээн таамаглаад байгаа юм. Харин зарим нэг нь Aimee Lou Wood ч байх боломжтой хэмээжээ.

Үүнээс гадна кино багийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр Lisa, Aimee Lou Wood нар болон Sarah Catherine Hook, Charlotte Le Bon, Sydney Sweeney гэсэн жүжигчдийг Рапунзелын дүрд хэлэлцэж байгаа юм байна. Гэсэн ч эцсийн байдлаар хэн тоглох нь тодорхойгүй байна. Одоогоор кино төлөвлөх үе шатдаа явж байгаа аж.
Сонирхуулахад Lisa хоёрдугаар сард дуучин Megan Thee Stallion-той хамтарсан “Rapunzel” дуугаа олны хүртээл болгож байсан. Уг дуунаас нь болоод энэхүү цуурхал илүү эрчээ авч байна.
Түүний Рапунзелын дүрд тоглоно гэсэн цуурхалд хүмүүс хоёр талын байр суурьтай байгаа юм.
Нэг хэсэг нь “Lisa энэ дүрд арай л тохирохгүй санагдаж байна”, “Хэм хэмжээндээ л байсан дээр”, “Диснейн сонголт болохоо байжээ”, “Rose илүү тохирох байсан юм”, “Lisa чадварлаг нэгэн ч энэ дүрд л битгий тоглоосой” хэмээн сөрөг сэтгэгдэлтэй байгаа бол нөгөө хэсэг нь “Үнэн байгаасай”, “Надад лав таалагдаж байна, түүний нүд хүртэл адилхан шүү дээ”, “Тэр гүнж учраас Рапунзелын дүрд яг тохирно” зэргээр дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Lisa үнэхээр Диснейн дараагийн гүнж болох болов уу? Одоо бид хүлээх л үлдлээ.
Эх сурвалж: Gulf news, Pinkvilla
 
                Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
 
                Та энэ хүслийг биелүүлсэн байна!