SCIENCE FAIR 2023- ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-11-07

“ГЭРТЭЭ ТУРШЪЯ” ТББ нь ЕБС-ийн сурагчдыг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, ХИМИ, ФИЗИК, БИОЛОГИ-н хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ГЭРТЭЭ ТУРШЪЯ төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Хүүхдийн шинжлэх ухаанч байдлыг дэмжих, оюуны болон биет бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах, цаашлаад Монгол улсаас ирээдүйн Нобелийн шагналтан төрөхөд хувь нэмрээ оруулах зорилгоор SCIENCE FAIR -ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН-ыг Монгол улсад 2 дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэхүү уралдааныг АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр алдарт эрдэмтэн Нобелийн 2 удаагийн шагналт ЛАЙНУС ПОЛИНГ-ийн нэрэмжит болгон дэлхийн шинжлэх ухааны өдөр буюу 2023 оны 11 сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Монгол улсын нийслэл Улаанбаатар, 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 5-12-р ангийн сурагчид оролцоно.

ТАВИГДАХ ШАЛГУУР:

  • Cурагч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 5-12-р ангид суралцдаг
  • Багаараа эсвэл ганцаараа оролцох эрхтэй
  •  Сурагч багш, эцэг эх, найз нөхөд, ангиасаа баг бүрдүүлж оролцож болно.
  • Сурагч/баг нь зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой
  •  Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгаа туршилт, бүтээлүүд байж болно.
  • Судалгаа, туршилт, бүтээл нь хүний хэрэгцээ, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн болон шинэлэг санааг тусгасан байвал давуу тал болно.

ШАЛГАРУУЛАЛТ:

1-р шат: Бүртгэл 2023-11-08-ний 11:00 дуустал

Судалгаа, туршилт, бүтээлийн тухай мэдээлэл, оролцогчдын мэдээллийг бүртгэх үйл ажиллагаа явагдана.

Бүртгүүлэх линк: https://docs.google.com/.../15_XhnsEIuqKUzgwuFRK0.../edi

УРАЛДААНД ЗААВАЛ БҮТЭЭЛЭЭ АВЧ ИРНЭ

Холбоо барих утас: 8001-8262, 88025514, 99182893

2-р шат: Биет болон постер үзэсгэлэн 2023-11-11-ны Бямба гарагт болно. Энэ өдөр бүтээлээ заавал өөрийн биеэр авч ирсэн байх шаардлагатай.

Шүүгчдийн бүрэлдэхүүн бодит бүтээл, танилцуулгыг үзэж, шалгуурын дагуу үнэлж шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.

УРАЛДААНЫ ЖУРАМ:

  • Уралдаанд оролцоход үнэ төлбөргүй байна.
  •  Бүртгэлийг сурагч өөрөө, эсвэл багш, эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамтаар хийсэн байх ёстой. Их сургуулийн оюутан, судлаач, багш, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудаас бүтээлийнхээ талаар зөвлөгөө, тусламж авсан байж болно.
  •  Бусдын ажлыг хуулбарлахыг хориглоно. Оролцогчийн өөрийн санаа, бүтээл байх ёстой.
  • Ялагчдыг биет болон постер үзэсгэлэнгийн үеэр зарлана.

Багаар оролцох тохиолдолд:

  • Баг нь 4-өөс ихгүй гишүүнтэй байна
  • Оролцох баг өөр өөр сургуулийн сурагчдаас бүрдэж болно. Тийм тохиолдолд аль нэг гишүүнийхээ харьяа сургуулиар оролцох.
  • Сургуулиуд нэгээс олон багийг оролцуулж болно.
  •  Уралдаанд орсноор оролцогчид энэхүү ерөнхий журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно.

БҮТЭЭЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ БЭ?

Физик, Хими, Биологийн шинжлэх ухааны сорилт, туршилтийг гарт баригдах, нүдэнд харагдахуйцаар өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгууран хийсэн, гарын авлага, бичлэг, зурагт хуудас, үр дүн, дүгнэлт бүхий зүйлс хамаарна.
Бүтээлийг дараах үндэслэлээр шүүнэ.

  • Байгалийн шинжлэх ухааны салбарын туршилт, судалгаа, бүтээл мөн эсэх
  • Шинэлэг, энгийн, сонирхолтой, хөгжилтэй санааг тусгасан эсэх
  • Оролцогч/ сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал
  • Сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх.

УРАЛДААНД БҮРТГҮҮЛСЭН ЭХНИЙ 500 ХҮҮХДЭД БЭЛЭГТЭЙ.

ИРЭЭДҮЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТАНД ЗОРИУЛАВ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

80018262, 88025514

 

#мэдээ