Rose “W Magazine China” сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны айдол болж байна


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хятадын нэр хүндтэй, томоохон загварын сэтгүүл болох “W Magazine China”-ийн энэ удаагийн дугаарын нүүрийг дэлхийн алдарт Blackpink хамтлагийн гишүүн Rose чимж байна. Цагаан даашинз, өдөн нөмрөгтэй үзэсгэлэнт сахиусан тэнгэр шиг харагдах түүний уран зураг мэт гэрэл зургууд дэлгэгджээ.  

Rose тус сэтгүүлд өөрийн гоо сайхнаа харуулахаас гадна хөгжмийн урлагт хандах хандлага, бодлоо ч бас хуваалцсан байна.

Rose,Миний хамгийн гайхаж байгаа зүйл бол би өвдөлтийг тайтгарал болгож ашигласан. Хэдий ичмээр эрсдэлтэй байсан ч гэсэн би бүх зүйлийн талаар тэр дундаа намайг хамгийн их гомдоосон зовоож байсан зүйлсийн талаар бичихэд бэлэн байсан. Rosie цомгийн бүх зүйл нь жинхэнэ бодит мэдрэмж байсан. Энэ нь л гол утга учир нь. Энэ бүхэн миний хамгийн өөрөөрөө бахархдаг дурсамж болсон.

Энэ цомгийг бүтээх надад нэгэн сургамжит аялал байлаа. Би жинхэнэ хөгжим гэдэг нь жинхэнэ түүхээс л төрдөг юм байна гэдгийг ухаарсан. Зарим мэдрэмжийг хуурамчаар бүтээж болдоггүй. Харин дотоод сэтгэлийн гүнээс гарсан тэр бодит мэдрэмж л дууг хүмүүст хүргэж, сэтгэлийг нь хөдөлгөх хүч нь болдог. Тэр мөчид би хөгжмийн жинхэнэ ид шидийг мэдэрсэн. Бүтээх нь зөвхөн намайг эмчлээд зогсохгүй, бусдыг ч эдгээж чаддаг юм байна. Харин ийм хүч чадалд би донтчихсон” гэжээ.

“W Magazine China”-ийн түүхэнд өмнө нь к-поп айдол сэтгүүлийнх нь нүүрэнд гарсан тохиолдол байхгүй аж. Ингэснээр Rose тус сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны к-поп айдол болж байна.

Эх сурвалж: W Magazine China








#Rose