YouTube нэг жилийн хугацаанд хөгжмийн салбарт 8 тэрбум ам.доллар төлжээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-10-27

YouTube компани 2024 оны 7 сараас 2025 оны 7 сар хүртэлх хугацаанд хөгжмийн салбарт 8 тэрбум ам.доллараас дээш төлбөр хийсэн гэж мэдээллээ.

 “Сүүлийн нэг жилийн 8 тэрбум ам.долларын төлбөр нь зар сурталчилгаа болон захиалгын орлого хоёрын загвар амжилттай ажиллаж байгаагийн баталгаа юм.” гэж YouTube-ийн хөгжмийн салбарын захирал Лиор Коэн мэдэгдсэн байна. Мөн энэ нь уран бүтээлч, зохиолч, хэвлэлийн компаниудыг дэлхийн тавцанд урт хугацаанд дэмжих төлөвлөгөөнд гарсан бодит, тогтвортой ахиц дэвшлийг харуулж байна гэж байлаа.

Энэхүү амжилт YouTube-д шинэ дээд рекорд тогтоосон бөгөөд 2022 оныхтой харьцуулахад жилд төлж буй мөнгөн дүн 2 тэрбум ам.доллараар нэмэгджээ. 2022 онд компанийн мэдээллэж байснаар 2021 онд хөгжмийн салбарт 6 тэрбум ам.доллар олгож байсан юм. Түүнээс өмнөх жил YouTube хөгжмийн салбарт 4 тэрбум ам.доллар төлсөн гэж мэдээллэж байжээ.

Энэ үзүүлэлт нь Spotify компани 2024 онд хөгжмийн салбарт 10 тэрбум ам.доллар төлсөн гэж мэдээлсэнтэй ойрхон гарч байна. Тус платформын олон улсын хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь уран бүтээлчид, зохиолчдод YouTube дээр урт хугацааны карьертай, тогтмол үзэгчидтэй болох боломжийг олгож байгаа юм.

YouTube платформ одоо 100 гаруй улс оронд 80 хэлний сонголттойгоор ажиллаж байна. Өнгөрсөн сард “Made on YouTube” арга хэмжээний үеэр компани сүүлийн дөрвөн жилд уран бүтээлчид, медиа компанидиудад 100 тэрбум ам.доллараас дээш мөнгөн дүн төлсөн гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: techrunch

#YouTube