

50 гаруй настай нэгэн эмэгтэй алдарт жүжигчин Ли Жон Жэ-тэй холбогдсоноор хэдэн арван сая вон алдаж хохирсон хэрэг гарчээ.
Хохирогч “А” гэх эмэгтэйтэй өөрийгөө алдартай жүжигчин Ли Жон Жэ гэж танилцуулсан нэгэн хүн сошиалаар холбогдож, “фэнүүдтэйгээ харилцахыг хүсэж байна” гэж хэлсэн байна.
Хуурамч аккаунт ажиллуулж байсан хүмүүс маш нарийн төлөвлөж, бодит мэт санагдулахын тулд AI-аар Ли Жон Жэгийн нисэх буудал дээр байгаа селфи зургийг хуурамчаар бүтээж, “Squid Game 3”-ийн зураг авалт хийж байгаа гэж эмэгтэйд итгүүлжээ.
Түүнд жүжигчний хуурамч жолооны үнэмлэх хүртэл үзүүлсэн байна.

Эмэгтэй үнэхээр Ли Жон Жэ гэж итгэсэн учраас “жүжигчин” мөнгө хүсэхэд огт эргэлзэлгүй өгдөг байв. Тэд бие биеэ “хайрт минь”, “миний хайр” гэх мэтээр дуудах болсон нь эмэгтэй өөрийгөө жүжигчинтэй жинхэн харилцаанд орсон гэж итгэхэд хүргэжээ. Хуурамч “Ли Жон Жэ” түүнд “Солонгост буцаж ирэхэд мөнгөө буцааж өгнө” гэж итгүүлсэн байна.
Нэг удаа энэ хуурамч “Ли Жон Жэ” түүнээс ₩10 сая вон (ойролцоогоор 25 сая төгрөг)-ыг “VIP фэн уулзалтын карт” гаргуулахын тулд илгээхийг хүссэн байна. Дараа нь “АНУ-ын нисэх буудалд саатуулагдсан, илүү их мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэхэд дахин мөнгө илгээжээ. Түүнээс гадна өөр нэг хамсаатан нь “Ли Жон Жэгийн менежер” болж дүр эсгэн, “жүжигчинтэй хувийн уулзалт зохион байгуулж өгнө” гэж хэлээд ₩6 сая вон (ойролцоогоор 15 сая төгрөг) нэхсэн байна.
Ийм байдлаар зургаан сарын хугацаанд эмэгтэй ойролцоогоор нэг тэрбум 270 сая төгрөгийг эдгээр зальтнуудад илгээжээ.

Цагдаагийн газар уг хэргийг Камбожийн гэмт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалт эхэлсний дараа ч эдгээр залилан хийсэн этгээдүүд Ли Жон Жэ болж жүжиглэсэн хэвээр, итгэлийг нь дахин авахыг оролдсоор байжээ.
Өчигдөр жүжигчин Ли Жон Жэгийн агентлаг албан ёсны мэдэгдэл гаргаж, уг гэмт хэрэгт жүжигчин болон агентлаг нь ямар ч холбоогүй гэдгийг мэдэгджээ. Мөн тэд фэнүүддээ “агентлаг” эсвэл “жүжигчдийн нэрийг ашиглан мөнгө эсвэл санхүүгийн тусламж хүссэн мессежид хариу өгөхгүй байх”-ыг анхааруулсан байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!