Ххятад хэл сонирхогчдодоо зориулан кино санал болгож байгаа билээ. Эхний хэсгийг ЭНД дарж үзээрэй.
1. You Are the Apple of My Eye (我们一起追的女孩 / Na Xie Nian, Wo Men Yi Qi Zhui De Nu Hai) 2001
Энэхүү Тайваний хайр дурлалын кино нь 2011 онд гарсан бөгөөд Тайваний зохиолч Гидденс Когийн бүтээл дээр суурилдаг.
Мишель Чен Шен Чиа-И, сургуульдаа алдартай сурагчийг дүрд тоглодог бол Ког Чен-тунг хошин зантай сурагч бөгөөд эцэстээ зохиолч болно.
Киноны энгийн хэллэг нь анхан шатны сурагчдад ойлгоход хялбар бөгөөд Тайванийн TOCFL шалгалтанд бэлдэхэд заавал үзэх кинонуудын нэг юм.
2. Getting Home (落叶归根 / Lùo yè gūi gēn) 2007
Уг кино нь 2007 онд гарсан Хятадын инээдмийн кино юм. Найз нь нас барахынхаа өмнө сүүлчийн хүслээ илэрхийлж, өөрийг нь Гурван хавцлын бүс нутагт оршуулахыг хүсдэг. Тиймээс Жао ядуу хэдий ч найзынхаа цогцсыг үүрэн улс даяар аялдаг. Тэрээр аяллынхаа туршид олон төрлийн хүмүүстэй учирч, их зүйл сурч авдаг. Хэллэг нь харьцангуй энгийн учир анхан болон дунд шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой.
3.The Road Home (我的父亲母亲 / wǒde fùqin mǔqin) 1999
“Гэрийн зүг хөтөлсөн зам” хэмээх уг кино нь ойролцоогоор тавин жилийн өмнөх Хятадын хөдөө нутагт өрнөх хайрын түүхийг өгүүлнэ. Хэрэв та Хятадын Соёлын хувьсгалаас өмнөх хөдөө нутгийн амьдрал ямар байсныг сонирхож байгаа бол энэхүү киног заавал үзээрэй. Залуу хосуудын амьдралыг харуулдаг бөгөөд голчлон тэдний хүүхэд насны талаар гарна. Хятад хэл суралцагчдын хувьд дүрийн тоо цөөн учраас ойлгоход хялбар. Өгүүлэмж нь маш энгийн бөгөөд хөгшин хосын хүү зарим хэсгийг хүүрнэдэг. Мөн киноны дүрслэл, хөгжим нь үзэгчийг таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
4. Raise the Red Lantern (大红灯笼高高挂 / Dà Hóng Dēnglong Gāogāo Guà) 1992
Энэхүү классик 1991 оны кино нь 20-р зууны эхэн үеийн Хятадын соёл хөгжлийг сайн харуулдаг. Нэгэн чинээлэг эрийн дөрвөн эхнэрийн харилцааг тойрон өрнөнө. Тэд эв найртай харагдах боловч үнэн хэрэгтээ атаархал, заль мэхээр дүүрэн байдаг.
Үйл явдлын өрнөл нь сонирхолтой бөгөөд төгсгөл нь таны сэтгэлд хүрнэ гэдгийг амлая.
5. The Story of Qiu Ju (秋菊打官司 / Qiū Jú dǎ guānsi) 1992
1990-ээд оны эхэн үеийн Хятадын амьдралыг тодоор харуулах уг кино нь нөхрийнхөө төлөө шударга ёсыг эрэлхийлэн явч буй жирэмсэн эмэгтэйн түүхийн талаар гарна. Ахисан түвшний суралцагчдад тохиромжтой.
6. The Blue Kite (蓝风筝 / Lán fēngzheng) 1993
Энэхүү кинонд Хятадын соёлын хувьсгалын үеэр олон гэр бүлүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар гардаг.
7. Suzhou River (苏州河 / Sūzhōu Hé) 2000
Энэхүү кино нь орчин үеийн Шанхай хотод өрнөх эмгэнэлт хайрын түүхийг өгүүлдэг.
Олон улсын олон кино наадмуудад нэр дэвшиж, шагнал авсан. Хэдий гадаадад амжилт үзүүлсэн ч эхэндээ Хятадад гарахыг нь хориглож байжээ.
8. Together (和你在一起 / hé nǐ zài yì qǐ) 2002
Энэхүү кино нь хүүгээ хөгжимчин болгон амжилтанд хүргэхийг хүссэн эрийн тухай өгүүлдэг. Эцэг нь хүүтэйгээ Бээжин рүү нүүж, хүүгээ хийлийн уралдаанд оролцуулахыг зорьдог. Гэвч аав нь тэмцээнд амжилт гаргахыг бүх зүйлийн тэргүүнд тавьснаар асуудал үүсдэг. Зохиолч уг киногоор ихэнх хятад эцэг эхчүүдийн гаргадаг үзэл бодол, үнэ цэнийг шүүмжилдгээрээ онцлогтой.
9. Beijing Taxi (北京出租 / běi jīng chū zū chē) 2010
2008 онд Бээжин хотод олимпийн байгууламж барихын тулд энгийн иргэдийн хуучин орон сууцнуудыг нурааж эхэлдэг. Энгийн нэгэн амьдралтай таксины жолооч нарт уг үйл явдал хэрхэн нөлөөлж буйг киноны туршид харуулна. Кино гарснаас хойш Бээжин хот өдгөө асар их өөрчлөгдсөн ч нийгмийн нэгэн чухал хэсгийг уг киногоор харуулдаг.
Lost in Thailand (人再囧途之泰囧 / Rén Zài Jiǒng Tú zhī Tài Jiŏng) 2012
10. “Lost in Thailand”
2012 оны Хятадын инээдмийн кино бөгөөд зохиолч, найруулагчаар Сюй Жэн (Xu Zheng) ажилласан бөгөөд гол дүрд Сюй Жэн, Ван Баочянг (Wang Baoqiang), Хуан Бо (Huang Bo) нар тоглосон.
Сюй болон Бо гэх эрдэмтэд гадаад руу аялж, буддын сүмд амьдардаг даргаасаа шинэ химийн нэмэлт бүтээгдэхүүнээ патентлуулж, зах зээлд нэвтрүүлэхээр зорьдог.
11.Farewell My Concubine (霸王别姬 / bàwáng bié jī) 1993
Лиллиан Лигийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “The Farewell My Concubine” нь Чэнь Кайгэ (Chen Kaige)-ийн найруулсан түүхэн драмын кино юм. Кино нь 1800-аад оны дунд үеийн Хонг Конгийг харуулдаг.
Бээжингийн хамгийн алдартай хоёр эрэгтэй операгийн од болон тэднийг салгах гэж оролддог эмэгтэйн тухай өгүүлдэг. Мөн Хятадын улс төрийн тогтворгүй байдал, түүний гэр бүл, нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөг харуулдаг. Маш үзэсгэлэнтэй дүрс, хэсгүүдээр дүүрэн ба Хятад хэлний шалгалт өгөхөөр бэлдэж буй хүмүүс үзэхийг санал болгож байна.
12. Let The Bullet Fly (让子弹飞 / Rang Zi dan Fei) 2010
Галт тэрэг дээрэмдэхээр бэлдэж буй дээрэмчдийн талаар гарна. Инээдмийн хэсгээр дүүрэн хэдий ч түвэгтэй хэллэг ашигладаг тул ахисан түвшний суралцагчдад болон HSK шалгалт өгөхөөр зорьж буй хүмүүст тохиромжтой.
13. Secret (不能说的·秘密 / Bùnéng shuō de·mìmì) 2007
Залуу төгөлдөр хуурч болон түүний хайрын түүхийн талаар гарах уг кино классик хөгжимд дуртай хүмүүс үзэхэд тохиромжтой.
Эх сурвалж: joyofchinese
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!