Манай улсад 53 мянга гаруй хүүхэд хүний папиллома вирусийн эсрэг вакцинаа хийлгэжээ. Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 11 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд хүний папиллома вирусийн эсрэг вакцины нэг тунг хийхээр хуульчилсан юм.
Энэ вакциныг 11-15 насны хүүхдүүдэд сургуульд суурилсан аргаар хийж байна. Хүүхдүүдийг сургуульд нь вакцинд хамруулна гэсэн үг юм.
Иймд энэ сарын 8-нд сургуулийн эмч нарт сургалт явуулж, Сүхбаатар дүүргийн сургуулиудад хийж эхэлжээ. Тухайн сургуультай ойр өрхийн эмнэлгийн эмч, вакцинаторууд сургуульд хүүхдүүдийг вакцинд хамруулж байна.
Одоогоор нийслэлд Налайх дүүргийн хүүхдүүдийн вакцины хамрагдалт хамгийн их, Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд бага байна.
Хүний папиллома вирус ямар эрсдэлтэй, хэрхэн дамждаг, эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар хорт хавдар үүсгэдэг талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулна.
Хүний папиллома вирус болон энэ вирусээс хамгаалах вакцины талаар мэдээлэл өгөх өдөрлөг ням гарагт СХД-ийн Хүүхэд залуучуудын театрт 12.00 цагт эхэлнэ.
Мөн ирсэн хүн бүрт Sonsy аппликэйшний эрхийн бичиг бэлэглэж, хөгжөөнт тоглоом зэргийг зохион байгуулна. Энэ өдөрлөгт хүрэлцэн ирснээр та
ТАНЫГ урьж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!