Victoria’s Secret Fashion Show 2025 оны аравдугаар сарын 15-нд Бруклин, Нью-Йорк хотод болно. Харин Монголын цагаар аравдугаар сарын 16-ны өглөө 7:00 цагт эхэлнэ.
Шоуг Prime Video, Amazon Live болон YouTube, TikTok, Instagram дахь албан ёсны хуудаснуудаар шууд үзэх боломжтой. Харин “ягаан хивсний” ёслол шоу эхлэхээс хагас цагийн өмнө эхэлнэ.
Оролцох загвар өмсөгчид /баталгаажсан/:
Мөн WNBA од Angel Reese анх удаа Victoria’s Secret-ийн тайзнаа алхаж, тус шоунд оролцсон анхны мэргэжлийн спортын тамирчин болох юм.
Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн:
Victoria’s Secret шоуны тайзнаа урьд нь Lady Gaga, Taylor Swift, Usher, Cher зэрэг дэлхийн суперстарууд тоглож байсан.
2025 онд мөн өнгөрсөн жилийн адил бүхэлдээ эмэгтэй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй байх юм.
Энэ жилийн тоглогчид:
Хувцаснуудыг шууд худалдаж авах боломжтой
Хэрэв та шоуг Amazon Live-аар үзэж байвал, тайзан дээр гарч буй олон хувцас загварыг шууд худалдан авах боломжтой.
Шоуны дараа Victoria’s Secret-ийн livestream shopping хуудсанд 4,000 гаруй шинэ бүтээгдэхүүн нэмэгдэх бөгөөд үүнд дотуур хувцас, lounge хувцас, унтлагын хувцас, аксессуар болон бусад зүйлс орно. Харамсалтай нь, алдарт “далавч”-уудыг худалдаж авах боломжгүй хэвээр байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!