Billboard мэдээлснээр, TWICE Нью-Йорк хотод болох энэхүү алдартай арга хэмжээнд Karol G, Madison Beer, Missy Elliott нарын хамт голлох уран бүтээлчээр оролцох гэж байна.
TWICE-ийн гишүүд Nayeon, Momo, Tzuyu, Jihyo нар хамтарсан мэдэгдэлдээ:
“Биднийг энэ мартагдашгүй арга хэмжээнд урьж оролцуулсанд Victoria’s Secret-д маш их талархаж байна. 2026 онд Хойд Америк, Европ, Их Британи даяар хийх дэлхийн аялан тоглолтын өмнөх энэ мөч бидэнд онцгой санагдаж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрийн ONCE-уудтай (TWICE-ийн шүтэн бишрэгчид) дахин холбогдохыг тэсэн ядан хүлээж байна,” гэж хэлжээ.
2025 оны Victoria’s Secret Fashion Show-г аравдугаар сарын 15-нд оройн 7 цагт Нью-Йорк хотоос шууд дамжуулна. Энэ үеэр уран бүтээлчид супермоделуудтай хамт тайзан дээр гарна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!