Шударга Ёсыг Бадраах Сангийн 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-10-07

Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн бизнес санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй суралцаж буй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн.

Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог билээ.

ШЁБС нь санхүүгийн салбарт шудрага, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор МУИС, СЭЗИС, ШУТИС шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна оюутнуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалт, лекц, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж оюутнууд, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах замаар хувь хүний хөгжлийг дэмждэг. Тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүрийн 10, 11 сард зарлагддаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шаардлага:

  • МУИС-ийн Бизнесийн сургууль, МТЭС, Нийгмийн ухааны салбарын Эдийн засаг, мэдээлэл технологийн анги, ШУТИС-ийн мэдээлэл технологийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3-р курсийн оюутан байх
  • Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  • Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Сургуулийн тодорхойлолт
  • Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар
  • Цээж зураг
  • CV
  • Сэдвийн дагуух эсээнүүд
  • Бусад нэмэлт материалууд

Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу

https://www.badraafoundation.org/foundation/scholarship

Материалаа илгээх бол доорх холбоосоор бүртгүүлнэ үү

https://tinyurl.com/324twy8k

Тэтгэлгийн материал хүлээн авах сүүлийн хугацаа:

2025 оны 10 сарын 20 өдрийн 23:59 цаг

#тэтгэлэг #мэдээ