“AI for Women 100x100” хөтөлбөр нээлтээ хийлээ

Монгол орны өнцөг булан бүрд амьдарч буй охид, эмэгтэй багш нарыг Хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс хоцроохгүйн тулд тэдэнд тэгш боловсролыг олгох, технологийн салбарт манлайлагч болгох зорилготой AI Academy Asia” байгууллагын “AI for Women 100x100” хөтөлбөр бямба гарагт нээлтээ хийлээ.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь:
- Эмэгтэйчүүдийн технологийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх,
- Жендэрийн тэгш бус байдлыг бууруулах,
- Алслагдсан бүс нутгийн боловсролын хүртээмжийг өргөжүүлэх явдал юм.
Хөтөлбөрт нийт 2000 гаруй хүн бүртгүүлснээс:
- 100 багш, 100 охин сонгогдон оролцож байна.
- 44% нь орон нутгаас, 56% нь нийслэлээс шалгарсан.
- Математик, мэдээллийн технологи, гадаад хэл, байгалийн болон нийгмийн ухаан зэрэг бүхий л чиглэлээр мэргэшсэн багш нар оролцож байна.
- Охидын хувьд 13–18 насныхан, тэдний дийлэнх нь ахлах ангийн сурагчид байна.
Хөтөлбөр нийт арван долоо хоног үргэлжлэх бөгөөд оролцогчид өөрсдийн хиймэл оюунд суурилсан capstone төслөө бүтээж, танилцуулснаар энэхүү хөтөлбөр хаагдах аж.
- Сурагч охид: Мэргэжлийн чиг баримжаа, дадлага хийх болон ажлын байраар хангагдах боломжтой.
- Багш нар: Хиймэл оюуны чиглэлээр сургалт явуулах албан ёсны гэрчилгээ авахын зэрэгцээ сургалтын хөтөлбөр боловсруулах, судалгааны ажилд оролцох нөхцөл бүрдэнэ. Мөн хиймэл оюуны тусламжтайгаар ажлын ачааллаа бууруулах боломжтой.