Фэйсбүүк гэрээсээ ажил эрхэлдэг хүмүүст зориулж виртуал оффис бүтээлээ


Фэйсбүүк компани гэрээсээ ажил эрхэлдэг хүмүүст зориулж виртуал оффисын орон зайг бий болгожээ. Facebook Connect-ийн үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, технологийн аварга компани Фэйсбүүк "Oculus"-ээр дамжуулан виртуал оффисын орон зайг бий болгож, гэртээ ажиллаж буй хүмүүст зориулж виртуал ертөнц дэх хамгийн сүүлийн үеийн бүтээлээ танилцуулав.

Хэд хэдэн дэлгэц дээр зэрэг ажиллах боломжтой

Infinite Office гэж нэрлэсэн энэхүү виртуал оффис нь Oculus ’VR толгойд зүүдэг төхөөрөмжийг ашиглан өөрийн хүссэн виртуал оффисын орчинг бүрдүүлж, бүтээх боломжтой ажээ. Та өөрийн жинхэнэ оффисын өрөөтэй адилханаар бүтээж болох ба энэхүү шинэ програм нь олон тооны дэлгэцийг нэмж оруулах боломжийг танд олгож байгаа тул олон монитор дээр илүү үр дүнтэй ажиллах боломжтой гэсэн үг юм.

Хүссэн орчингоо бүрдүүлэх боломжтой

Одоогийн байдлаар Фэйсбүүк энэ оны сүүлээр шинээр зарласан Oculus Quest 2-ийн туршилтын хувилбар болгон Infinite Office-ийг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд хөгжүүлэгчид илүү олон боломжуудыг нээх болно гэв.

Эх сурвалж: Hypebeast

#Виртуал орон зай #Фэйсбүүк