НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо шинэ гишүүний элсэлтээ зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-09-29

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо (“НҮБЗЗХ”) нь НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэх, мөн хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой НҮБ-ын дэргэдэх сайн дурын залуучуудын хороо юм.

Уг хороо нь анх 2006 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэргэд байгуулагдаж байсан бөгөөд 2008 онд НҮБЗЗХ болон өргөжсөн. НҮБЗЗХ нь одоогоор 13 гишүүнтэйгээр Монгол дахь НҮБ–ын төрөлжсөн байгууллагууд, иргэний нийгэм болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Бид жилд гишүүдийн тооноос хамаарч 1-2 удаа “Шинэ гишүүний элсэлт” зарладаг бөгөөд 2025 оны хоёр дахь элсэлтээ ийнхүү зарлаж байна.

Шаардлага:

  • 16-24 настай Монгол улсын иргэн
  • Тогтвортой хөгжлийн зорилгууд болон залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байх
  • Монгол Улсад 2 жилийн турш тогтвортой оршин суух

Нэмэлт шаардлага (Заавал биш):

  • Ямар нэгэн залуучуудын нийгэмлэг төлөөлдөг бол давуу тал болно (Төрийн бус, сайн дурын, иргэний нийгмийн байгууллага эсвэл оюутан сурагчдын холбоо, клуб)

Шалгаруулалт дараах 3 хэсгээс бүрдэнэ:

  1. Өргөдөл хүлээн авах
  2. Ярилцлага
  3. Төслийн ажил

Өргөдөл илгээх холбоос: https://forms.gle/BpArGVAafdiyFxZh8
Өргөдлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 23:59 (GMT+8) хүртэл хүлээн авна.

#гишүүний элсэлт