“Байгаль экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг зарлалаа

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс санаачлан жил бүр зорилтот уншигчдад чиглэсэн 50 номын жагсаалтыг зарладаг билээ. Энэ жилийн тухайд “Байгаль экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг зарласан байна.
Уралдааны хугацаа
Уралдааны материалыг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл хүлээн авна. Үзэсгэлэнг 2026 оны 4 дүгээр сарын 20-23-ний өдрүүдэд дэлгэн, олон нийтэд сонирхуулна.
Шалгаруулалтын зохион байгуулалт
- Уралдаанд ирүүлсэн бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэнг дэлгэх нэгдсэн дүнг танилцуулж, шагналыг 2026 оны 5 дугаар сарын 15-17-ны өдөр 39 дэх удаагийн “Номын баяр”-аар гардуулж, олон нийтэд сурталчилна.
- “Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны нэгдсэн шалгаруулалтыг “MY CLUB” , “Номын соёлт ертөнц” ТББ-аас сонгосон шүүгчдийн баг дүгнэнэ.
- “Байгаль экологийн тухай 50 ном” уралдаанд оролцогч шилдэг 50 сурагчийг урьж уншсан номынх нь тухай подкастад оролцуулж, олон нийтэд түгээж, талархал гардуулна.
Шалгаруулах үзүүлэлт
- Тухайн уралдаанд анги хамт олноороо, багаараа, клубээрээ, ганцаараа ч оролцох боломжтой ба нэрлэсэн 50 номоос өөрт таалагдсан зохиолоо сонгон уншиж, бүтээлч тэмдэглэлээрээ оролцоно. \Хуучнаар ханын сонин хийнэ
- Оролцогч нь номын товч тэмдэглэл хөтлөх, бүтээлч тэмдэглэлийн уралдаанд бүтээлээ явуулах ба уншсан номоороо 5-10 минутын подкаст хийсэн байна.
Шагнал урамшуулал
- Нэгдүгээр байр - үнэ бүхий зүйл, 3.000,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг.
- Хоёрдугаар байр - үнэ бүхий зүйл, 2.000,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг.
- Гуравдугаар байр - үнэ бүхий зүйл, 1.000,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг.
- Тусгай байр – үнэ бүхий зүйл, ....... төгрөгийн ном авах эрхийн эрхийн бичиг.
Шалгарсан оролцогчдыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр сурталчлан алдаршуулна.
Та бүхэн ЭНД дарж "Уралдааны Удирдамж"-тай танилцаарай.