TikTok платформын талаар АНУ, БНХАУ тохиролцоонд хүрчээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

АНУ, БНХАУ хоёр TikTok платформын талаар үндсэн тохиролцоонд хүрсэн гэж CNBC мэдээллээ. Сангийн сайд Scott Bessent-ийн хэлснээр “Гол нөхцөлүүд дээр аль хэдийн хоёр тал зөвшилцсөн” гэжээ.

Түүний дараа ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social дээрээ “Манай залуусын аврахыг маш их хүссэн  компанийн талаар  тохиролцоонд хүрсэн” хэмээн бичжээ. Мөн тэрээр энэ баасан гарагт БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй утсаар ярих болсноо ч нэмэн бичив.

Энэ тохиролцооны гол зорилго нь:

  • TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг АНУ-ын талд хяналтад оруулах
  • Үндэсний аюулгүй байдлыг хангах, АНУ-ын хэрэглэгчдийн мэдээлэл  БНХАУ-ын засгийн газарт нэвтрэхээс сэргийлэх
  • БНХАУ-ын зарим онцлог буюу контент, брэндийн шинжийг хадгалах

Энэ мэдээ есдүгээр сарын 17-нд болох TikTok-ийг АНУ-д хориглох дөрөв дэх эцсийн хугацаанаас хэдхэн хоногийн өмнө гарчээ. Харин Доналд Трамп зургадугаар сард TikTok компанийг худалдан авах худалдан авагчдыг олсон тухайгаа хэлж байсан юм.

TikTok бол дэлхий даяар, тэр дундаа өсвөр үеийнхэн хамгийн их хэрэглэдэг платформ. АНУ-д  олон залуус “TikTok-ийг хоригловол бид хаана контент хийж, хөгжилдөх вэ” гэх санаа зовнил байсан. Харин энэ тохиролцоо тэдэнд бага ч гэсэн итгэл өгч байгаа бололтой.

Гэсэн хэдий ч бүх зүйл тодорхой болоогүй байна. Худалдааны жижиг нарийн заалтууд, технологи болон хувьцааны бүрэн хяналт гэх мэт зүйлсийг дахин тохиролцох шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Techcrunch

#TikTok