ВИДЕО: IU фенүүддээ гэнэтийн бэлэг барив


Т.Онон | YOLO.MN
2025-09-10

Өнөөдөр өглөө IU ямар ч урьдчилсан teaser эсвэл сурталчилгаагүйгээр шинэ дижитал сингл “Bye, Summer”-ийг томоохон хөгжмийн платформуудаар цацав.

“Bye, Summer” дуу анх олны анхаарлыг татсан нь 2024 оны IU H.E.R. WORLD TOUR CONCERT ENCORE: THE WINNING концертын үеэр Сөүлийн World Cup Stadium-д тоглогдсон явдал юм. 

Тоглолтын үеэр IU өөрөө гитар тоглож, дууны төгсгөлд тоглолтын өмнө эхэлсэн бороо зогссон нь сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй мөчийг бүтээжээ. Дараа нь гарсан live клип нь YouTube-ийн trending видео жагсаалтад хурдан орж, фенүүд албан ёсны цацалтыг хүсэж байв.

Дууны үгийг IU өөрөө бичсэн, зохиолын хэсэгт продюсер Seo Dong Hwan ажиллажээ. Тэр өмнө нь IU-тай хамтран “Love wins all” дээр ажиллаж байсан юм. Анимейшн нь зуны турш хамтдаа дурсамж бүтээсэн хүү, охины түүхийг харуулж, улирал дуусахад салан одох байдлыг товч, сэтгэл хөдөлгөм үлгэрийн нэг хуудас шиг дүрслэн үзүүлдэг.

Саяхан IU нь Netflix-ийн “When Life Gives You Tangerines” цувралын дүрээрээ Best Actress болон Popular Star Award шагналуудыг хүртсэн бөгөөд уг драм нь мөн Grand Prize (Daesang) шагнал авчээ. 

9-р сарын 13, 14-нд IU фенүүдийн уулзалт “Bye, Summer” нэртэйгээр хоёр өдрийн турш зохион байгуулах бөгөөд одоо  “21st Century Grand Prince’s Wife” драмын зураг авалтад оролцож байна.

#IU