“Bon Appétit, Your Majesty” киноны гол дүрийн жүжигчний хайр дурлал дахин сөхөгдлөө


Т.Онон | YOLO.MN
2025-09-04

Netflix-ийн шинэ цуврал Bon Appétit, Your Majesty нь хөгжилтэй өгүүлэмж, гол дүрүүдийн хоорондын уялдаа холбоогоороо цахим орчинд маш хурдан тархаж, алдартай болоод байна.

Цувралын нэр хүнд өсөхийн хэрээр олон хүн Ли Чэ Миний талаар сонирхож эхэлжээ. Саяхан нэгэн онлайн олон нийтийн самбарт түүний жүжигчин Рю Да Ин-тай олон нийтэд ил болсон харилцааны тухай бичлэг гарч, бараг 100,000 үзэлт авсан байна.

Солонгосын нетизенүүд түүний олон нийтэд ил болсон хайр дурлалын талаар хоёр янзын байр суурьтай байв.

  • Тэр жүжигчин үнэхээр дур булаам юм.
  • Худлаа ярьж нуухгүйгээр харилцаагаа олон нийтэд ил болгосон нь таалагдаж байна. Зан чанарт илүү анхаарчээ. Ер нь ийм энгийн харилцаатай эрэгтэй жүжигчид цөөн. Шууд мессеж бичиж нэг шөнийн харилцаанд ордог нөхдүүдээс хэд дахин илүү таалагдаж байна.
  • Бусдын найз охидыг онлайн самбар дээр доромжилдог нөхдүүдээс тэр зуу дахин дээр.
  • Түүнийг хамгаалахаа боль. Түүний нүд, хамар, уруулын байрлал сонин…загас шиг харагдаж байна. Нүүрний хэсгүүд нь хэт хол зайтай…
  • Үнэнийг л хэлье, энэ бол эр хүний хувьд харамсалтай зүйл…Тэр эмэгтэйчүүдийн гадаад төрхөөс илүү зан чанар, дотоод үзэсгэлэнг нь хардаг бололтой. Энэ драмын дараа Ли Чэ Мин улам завгүй болох байх, тэгэхээр харилцаагаа чимээгүй байлгаж, имижээ сайн удирдаасай гэж хүсэж байна. Гэрлэхээсээ өмнө олон нийтэд ил болсноор ямар ч ашиг байхгүй дээ

#Bon Appétit, Your Majesty