Хар үзмийг дэвтээж хэрэглэвэл нойрмоглохыг даван туулах,сэргэлэн байх байгалийн эмчилгээ болж чадна. Глюкоз, фруктоз зэрэг байгалийн сахартай бөгөөд удаан хугацаанд энерги өгч, ядрах мэдрэмжийг бууруулж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Мөн төмрийн агууламж өндөр тул улаан эс үүсэхэд дэмжлэг үзүүлж, хүчилтөрөгчийн тээвэрлэлт сайжирч, ядарч сульдах мэдрэмжийг багасгадаг.
Удаан хугацаанд хичээл хийхэд хушга хэрэглээрэй
Хушга нь тархины эрүүл мэндийг дэмждэг олон тэжээллэг бодистой. Их Британийн судалгаагаар хушгаар баялаг өглөөний цай нь анхаарал төвлөрөл, хариу үйлдлийн хурдыг сайжруулдаг гэж тогтоосон.
Хулууны үр стрессийг бууруулна
Хулууны үр нь стресс багасгах, сэтгэл санааг сайжруулах байгалийн хүнс юм. Магнигаар баялаг бөгөөд мэдрэлийн системийг тайвшруулах, мэдрэл дамжуулагчийг зохицуулахад чухал үүрэгтэй. Магни дутагдах нь сэтгэл түгшил, уур уцаарыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн тууриптофан гэж амин хүчил агуулдаг бөгөөд энэ нь серотонин буюу сэтгэл санааг дээшлүүлэх даавар болгон хувиргадаг.
Алмонд ой тогтоолтыг сайжруулна
Алмонд нь уламжлалт анагаах ухаанд оюуны ашиг тустай гэж үнэлэгддэг бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан эдгээрийг баталж байна. Судалгаагаар алмонд хэрэглэснээр ой тогтоолт болон сурах чадвар сайжирдаг болохыг тогтоожээ. Витамин Е-н агууламжтай бөгөөд энэ нь ой тогтоолт болон зүрхний эрүүл мэндэд чухал үүрэгтэй.
Мөн омега-3 өөх тос, флавоноид, фенилаланин зэрэг чухал шим тэжээл нь мэдрэлийн уян хатан байдал болон мэдрэл дамжуулагчийн үйл ажиллагааг сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг.
Дэлгэцийн ядаргаанд гоозбери тустай
Гоозбери жимс нь дэлгэцийн хэрэглээнээс үүдэлтэй нүдний ядаргаанд байгалийн эмчилгээ болж байна. Витамин C болон каротиноид зэрэг антиоксидантаар баялаг энэ жимс нь нүдний эрүүл мэндийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин C нь нүдний судасны эрүүл мэндийг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан үрэвслийг багасгах бөгөөд удаан хугацаанд дэлгэц үзэхээс үүдэлтэй нүдний ядаргааг намжаахад тусалдаг.
Ой тогтоолт муудах үед кокосны ус тусална
Наргил модны ус нь электролит болон антиоксидантаар баялаг тул сэтгэл санааны туйлдал, ядаргаа зэрэгт тустай. Кали, магни зэрэг эрдэс бодисууд нь мэдрэлийн системийг тогтворжуулж, сэтгэл санааг тэнцвэржүүлдэг. Нойргүйдэл, сэтгэл гутралын шинжийг багасгадаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!