Метроны вант улсын МАНГАСУУД


Сондор | YOLO.MN
2016-09-12

Бэн Рубин гэх уран бүтээлч Нью-Йоркын метроны буудлыг мангасуудын ертөнц болгон зуржээ. Түүний төсөөлөл яг л “Тэд үнэхээр бидний дэргэд амьдардаг байсан бол ийм л байх байсан байх даа” гэх бодлыг төрүүлэхээр байгаа биз.

Тэрээр энэхүү бүтээлч сэтгэлгээнээс урган гарсан мангасын зургуудаа өөрийн инстаграм хуудаснаа байрлуулдаг бөгөөд өдгөө 32 мянган дагагчтай болжээ. Тэрээр гол төлөв этгээд сонин дүр төрхтэй эсвэл унтаж буй инээдтэй хүмүүсийн зургийг аваад хажууд нь мангас зурдаг байна.

Хэрэв мангасууд бидний дунд амьдардаг байсан бол нэг иймэрхүү л байх байсан байх даа. Эсвэл бидний дунд нүдэнд харагдаж, гарт баригдахгүйгээр ийн оршин байхыг үгүйсгэхгүй юм.

Түүний инстанграм хуудсыг сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу.









































#Freetime #Art #PaperArt