Дэлхийн хамгийн жижигхэн Чихуахуа нохойтой танилц


Л.Амарцэцэг | YOLO.MN
2023-04-17

Долларын дэвсгэрттэй ижил хэмжээтэй хоёр настай чихуахуа үүлдрийн нохой дэлхийн хамгийн намхан нохойгоор Гиннессийн номд бүртгэгджээ.

Түүнийг эзэн нь Pearl гэж нэрлэсэн бөгөөд маш жижигхэн учир халаасандаа хийн авч явдаг байна.

Уг нохой нь арван см өндөр, 12 см-ийн урттай буюу 550 грамм жинтэй аж. Эзэн Семлер хэлэхдээ “Манайх Pearl-ээс гадна гурван өөр нохойтой. Тэд бүгд хэвийн хэмжээтэй” гэжээ.

Гиннессийн удирдамжийн дагуу нохойн сарвууны үзүүрээс толгойн орой хүртэл босоо байрлалаас шугамаар хэмждэг байна.

Сонирхуулахад, Өмнө нь дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй нохой 1945 онд тоё терьер үүлдрийн нохой байжээ. Тэрээр долоон см өндөр, 9.5 см урттай байсан байна.  

Эх сурвалж: CNN

 

#Мэдээ