Жаки Чаны тоглосон “The Shadow’s Edge” кино БНХАУ-ын бокс оффисыг тэргүүлж байна


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Жаки Чаны тоглосон “The Shadow’s Edge” кино хоёр дахь долоо хоногтоо Хятадын бокс оффисыг тэргүүлж, 182.9 сая юань (25.4 сая ам.доллар)-ын орлого олжээ. Larry Yang найруулагчийн найруулсан энэхүү киноны нийт орлого одоогоор 77.5 сая ам.долларт хүрээд байна.

Гэмт хэрэг төрлийн энэхүү кинонд  Жаки Чан туршлагатай мөрдөгчийн дүрийг бүтээжээ. Тэрээр Macau-гийн тэтгэвэрт гарсан хяналтын мэргэжилтэн Wong Tak-Chung гэх дүрийг бүтээх ба “Wolf King” нэртэй гэмт хэрэгтний удирдсан өндөр технологийн хулгайн хэргийг мөрдөхөөр ажилладаг. Түүнд шинэхэн цагдаа He Qiuguo тусалж хамтдаа Fu Longsheng гэх хэрэгтэн болон түүний бүлэглэлтэй нүүр тулна.

Одоогоор тус кино бүтээл дэлхийн чартын гуравдугаарт бичигдсэн байна. “The Shadow’s Edge” кино  нь зөвхөн сонирхолтой  үйл явдлын өрнөлөөрөө бус Жаки Чаны  жүжиглэлт болон найруулагчийн чадварлагаар найруулсан кино гэдгээр онцгойрч байна. Тулааны үзэгдлүүдэд түүний авьяастай тулааны чадвар ихээхэн гарах бөгөөд үзэгчид хөгширсөн ч гэлээ Жаки Чаны хөдөлгөөн залуу мэт байгаад ихэд дуртай байгаа гэнэ.

Кино нь уламжлалт мөрдөх арга техник, орчин үеийн технологийн нэгдэл дээр суурилсан  өндөр төвшний “cat-and-mouse” төрөл жанрын адал явдалт кино болсон юм. Тус кино Хятадад 2025 оны 8-р сарын 16-нд нээлтээ хийсэн.

Одоогоор IMDb дээр 7.8/10 гэх үнэлгээтэй байгаа нь өндөр үзүүлэлт юм. Мөн үзэгчид тус киноноос тулаан болон сонирхолтой үйл явдлуудаас их сэтгэл ханамж авсан тухай олон сэтгэгдэл үлдээсэн байна.

Харин өнгөрсөн долоо хоногт жагсаалтыг тэргүүлсэн Shanghai Animation Film-ийн “Nobody” энэ удаа хоёрдугаар байр руу бууж 19.2 сая ам.долларын орлого нэмснээр нийт 175.3 сая ам.долларт хүрчээ. Найруулагч Yu Shui-ийн бүтээл нь “Journey to the West”-ийг жижиг чөтгөрүүдийн нүдээр дахин дүрсэлсэн бөгөөд дэлхийн чартын дөрөвдүгээрт орсон байна.

Энэ долоо хоногийн БНХАУ-ын нийт бокс оффис 78.3 сая ам.доллар болж 2025 оны эхнээс хойших нийт үзүүлэлт 5.32 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17.9 хувиар өссөн байна.

Эх сурвалж: variety

#The Shadow’s Edge