Богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан зарлажээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас  "Хүнс, хөдөө аж ахуйн өв соёл залуусын нүдээр" богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг зарлажээ. Энэхүү уралдаан нь залуусыг хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоо, уламжлалт өв соёл, нүүдлийн соёлд тулгарч буй асуудлыг тодорхойлон, шинэлэг шийдэл гаргаж, тэдгээрийг танилцуулах боломжийг олгох байна.

Дараах чиглэлээр суралцдаг 18-35 насны бакалавр, мастер болон докторын зэргийн хөтөлбөрт суралцагчид оролцох боломжтой:

  • Хөдөө, аж ахуй
  • Хүнсний тогтолцоо /Хүнсний баталгаат байдал
  • Хөдөөгийн хөгжил / Тогтвортой хөгжил
  • Байгаль орчин (ой, агроэкологи, ус, газар, хөрс, гэх мэт)
  • Уур амьсгалын өөрчлөлт

Шагнал: Шилдэг бүтээлээр шалгарсан нэг оролцогч дараах арга хэмжээнд оролцох эрхээр шагнагдана:

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Улаанбаатар хотод 2025 оны 10-р сард зохион байгуулах Дэлхийн Хүнсний Өдрийн арга хэмжээ.

НҮБ-ын ХХААБ-ын 2025 оны 10-р сард Итали Улсын Ром хотод зохион байгуулах Дэлхийн Хүнсний Форумд тус байгууллагын бүрэн дэмжлэгээр оролцох.

Бүтээлд тавих шаардлага

Дүрс бичлэг (1-3 мин)

Агуулга: Хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо, монголын уламжлалт хөдөө аж ахуйн өв соёлын асуудал тодорхойлон, шинэлэг шийдэл санал болгосон байх. Асуудлаа маш сайн тодорхойлж, санал болгож буй шийдлээ тодорхой тайлбарлаж, өвөрмөц, шинэлэг шийдэл, өв соёлоо хадгалахад анхаарсан байна.

Хэл: Монгол, Англи (Монгол хэлээр хийсэн тохиолдолд англи хадмал орчуулгатай байх).

Формат: дурын төхөөрөмж (гар утас, камер гм.) ашиглаж болно. Дуу, дүрс тодорхой, ойлгомжтой байх.

Үзэл баримтлалын бичвэр /concept note/

А4 хэмжээний 1 хуудсанд багтаан доорх агуулга бүхий бичвэрийг Англи хэл дээр бичих.

Асуудал - Шийдэл - Шийдлийн нөлөө

Бүтээлээ хэрхэн ирүүлэх вэ?

Дүрс бичлэг болон бичвэрийг доорх холбоосоор нэвтрэн, 2025 оны 9-р сарын 5-ны өдрийн дотор илгээнэ үү:

doc.google.com/forms

#уралдаан