Өглөө сэрэхэд нүд гэнэтхэн бүлцийж, хавагнасан байвал ихэнх тохиолдолд ядаргаа, нойр дутуу, шөнө орой давсархаг хоол идэх, унтахын өмнө их шингэн уух, харшил, нулимс их гаргах зэрэг энгийн шалтгаантай байдаг. Гэхдээ заримдаа бөөр, зүрх, бамбай булчирхай, харшлын эмгэгтэй холбоотой байх магадлалтай.
Гэрийн нөхцөлд авч болох шуурхай арга хэмжээ
Хүйтэн жин тавих – Мөсийг даавуунд боогоод, эсвэл хөргөсөн ногооны огтолж тавьсан хэрчим (өргөст хэмх, төмс) нүдэн дээрээ 5–10 минут тавина. Хаван хурдан бууна.
Нүдний массаж хийх – Дээд зовхиос доош чиглэлтэйгээр зөөлөн дарж илэх, лимфийн урсгалыг сайжруулдаг.
Хангалттай шингэн уух, давсны хэрэглээг багасгах – Өдрийн турш цэвэр ус уух хэрэгтэй ч шөнөдөө ихээр уухгүй байх.
Дэрээ өндөр тавьж унтах – Нойрны үед нүүр, зовхинд шингэн хуримтлагдахаас сэргийлнэ.
Харшлын эсрэг арга хэмжээ – Хэрэв хамраар битүү амьсгалж, найтааж, нүд загатнаж байвал харшилтай холбоотой байж болох тул эмчийн зөвлөсөн антигистамин ууж болно.
Нүд амраах – Удаан дэлгэц ширтэх, унтаж амраагүйгээс ч хаван нэмэгддэг.
Хэзээ эмчид хандах вэ?
Ихэвчлэн түр зуурын, энгийн арга хэмжээгээр буудаг. Гэвч байнга давтагдвал бөөр, зүрх, бамбай, харшлын асуудалтай холбоотой байх боломжтой тул эмчид заавал үзүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!